13. Шийтгэл

2.5K 432 57
                                    

Хааны номын өрөө:

"Эрхэм дээдсээ!" гэсээр Чэний шадар туслах гүйх шахан орж ирэхэд өглөөний уншлагаа хийж байсан Чэн бага зэрэг хүйтэн төрхтэй түүн рүү харан

"Амгалан тайван байдлыг минь алдагдуулчихлаа!" хэмээн сануулах мэт шүд зуун хэлэхэд

Шадар туслах "Өршөө дээдсээ, Ферэтумор дөнгөж сая өндөглөсөн" гэх нь тэр.

Үл тоосон байдалтай ном уншин сууж байсан Чэн ухас хийн бараг л үсэрчих шахан дээш бослоо "Үнэхээр үү? Өндөг хаана байна?" гэхэд

Туслах "Энд байна эрхэм дээдсээ" хэмээн мөнгөлөг таваг дээр тавин торгон алчуураар боосон байдалтай Чэнд өглөө.

Чэн алчуурыг сөхөж үзэн алтан өндгийг хараад "Үнэхээр үнэн байж. Сайн байна. Явж болно" гэсээр нүүр дүүрэн инээмсэглэлээ.

Туслахаа гарсны дараагаар өндгийг халааслаад шууд л өрөөг орхин гарав. Тэр нэг тийш яарна.

Яг л Айшагын явсан тэрхүү замаар газар доорх хонгилоор явсаар нөгөө том танхимд явж очлоо. Өдрийн цаг болж байгаа тул танхимын хана дээр байрлах нарийн цонхнууд үүргээ сайн гүйцэтгэж хоосон том танхимыг хангалттай гэрэл гэгээтэй болгосон харагдана.

Чэн өндгөө барин явсаар Лаурагын суугаа торны өмнө ирлээ. Түүнийг орж ирэх мөчид нь л хөлийн чимээгээр өөр нэгнийг болов уу хэмээх нууцхан найдвар тавин харчихсан тул Лаура энэ удаад түүн рүү харсангүй.

Чэн "Сайхан өдөр байна" гэж хэлэхэд Лаура огт сонсоогүй мэт өөр тийш харан сууна.

Чэн "Бие чинь их өвдөж байгаа байхдаа?" гэж асуухад ч бас огт сонсоогүй мэт сууна.

Чэний нүүрэнд хүйтэн гэмээр хачин инээмсэглэл тодрон "Байгаа байдал чинь таалагдаж байна аа. Чимээгүй бас үзэсгэлэнтэй. Миний хонгорхон Эла~ анхнаасаа л зугтах ёсгүй байсан юм. Хий дэмий харилцаа үүсгэж зүрхээ шархлуулаад л. . . .чиний өмнөөс харамсаж байна" гэж яг л тавлаж байгаа мэт доогтой хэллээ.

Энэ мөчид Лаурагын уур хүрсэн бололтой хөмсөг зангидан түүн рүү харахад Чэн "Түүнийг бодсоор л байна уу? тэр лав өдийд ариун сүмдээ алуулсан байх. Одоо ч эргэж ирээгүй байгаа" гэх худал үгээр Лаурагын зүрхийг зүсэх аж.

Чэний үг Лаурад хангалттай хүнд туссан бололтой уйлах шахсан нулимстай нүдээ нуух гэсэн мэт Чэний эсрэг зүг хүчлэн ширтэнэ.

Үүнийг анзаарсан Чэн уур хилэнтэй басхүү хорсол тээсэн харцаар түүн рүү ширтэн "Ганцхан өгүүлбэр чамайг ийм их гуниглуулах гэж. Гэтэл чи намайг хэдэн жилийн турш тамласан билээ? чиний байгаагүй цаг хугацаанд би бараг л галзуурсан! надад ямар хэцүү байсныг мэдэх үү?" гэхэд

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now