5. Нохой бол

2.3K 407 32
                                    

Харанхуй шоронд зовж өнгөрөөсөн хэдэн өдрийн дараагаас би нэг хэсэгтээ л зүгээр л буугаад өгчихсөн. Юу ч мэдрэхгүй, юу руу ч тэмүүлэхгүй. Зүгээр л түүний гарт хориотой байхдаа эвлэрсэн мэт.

Орноосоо ч босох хүсэлгүй, юм идэх ч хүсэлгүй, юм ярих ч хүсэлгүй. Зүгээр л чимээгүй ширтэж байдаг нэгэн болж хувирсан. Өөрийгөө илүү хүчтэй байх ёстой гэдгийг мэдэж байгаа ч энэ галзуу хүний ордноос хэрхэн амьд гарах тухай бодож олох хүртлээ зүгээр л буугаад өгсөн нь амар юм шиг санагдах болж.

Унтаж сэрсэн даруйдаа дээш өндийн орны толгой налж суугаад төмөр тороор торлосон цонхны зүг ширтэн сууна. Энэ бол хуучин Элагын өрөө. Тэр ч бас энэ торон дотор яг над шиг уйтгар гунигтайгаар амьдралыг барсан байхдаа гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд бууна.

Хаалга тогших чимээг сонссон ч тийшээ харахыг хүссэнгүй. Цонх руу харсан чигтээ сууж байх зуур "Эзэгтэй, өглөөний хоолоо зоогло хэмээн хаан тушаалаа" хэмээн нүдний буланд хэн нэгэн толгой бөхийх шиг.

"За" гэж сулхан хэлэхэд тэд гараад явчихлаа.

Тэднийг гарсны дараа шүүгээг нээн үзээд цус нөж болоогүй хамгийн цэвэр даашинзыг сонгон өмсөөд доошоо буулаа.

Зоогийн өрөөнд ороход Чэн тааламжтай гэмээр жуумалзан "Чи минь сайхан харагдаж байна хайрт минь" гэсээр намайг угтлаа.

Би үг хэлсэнгүй. Түүний эсрэг талд буюу уртаас урт зоогийн ширээний нөгөө талд очин суулаа. Утгагүй том зоогийн ширээ ийм таатай санагдана гэж бодож байсангүй. Яг одоо бол энэ ширээ л намайг түүнээс хол байхад тусалж байна.

Намайг орж ирээд удаагүй үйлчлэгчид өглөөний зоогийг авч ирэв. Тринкалын уламжлалын дагуу Чэн хоолоо идэж би харсаар сууна. Гэхдээ ч угаасаа надад хоол идэх хүсэл алга.

Түүнийг харахгүйн тулд харцаа буруулан цонх руу ширтэн суугаа намайг мөрөн дээр минь тавих гар үнэхээр их цочоож орхилоо. Хажуу тийш том харвал Чэн зогсож байлаа.

Чөтгөр гэж тэр яг хэзээ хүрээд ирсэн хэрэг вэ? хоолоо идэж байгаагүй билүү?

Чэн "Одоо ч зугтмаар байна уу хайр минь?" хэмээн мөрнөөс базахад

Би "Үгүй" гэж хариуллаа.

Чэн доош тонгойн үсийг минь үнэрлээд "Сайн охин. Би үгэнд ордог охидод үнэхээр дуртай. Би хооллоод дуусчихсан. Одоо чи хоолоо ид" гэв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now