6. Өөр арга байхгүй

2.5K 412 51
                                    

Сүйхэн дотор бид хоёр хэн хэн нь юм дуугарахгүй хэсэг явлаа. Угаасаа хамаг бие минь янгинан өвдөж байсан болохоор надад дуугарах хүсэл ч байсангүй.

Аль болох түүнтэй харц тулахгүйг хичээн сүйх тэрэгний цонхоор гадагш харан явахдаа энд тэндгүй шалбарсан гар хөлийн час час хийн хорсох өвдөлтөө нуух гэж хичээнэ.

Гэтэл "Алив харъя" гэх түүний дуу намайг цочоож орхилоо.

Бага зэрэг айдастай түүний өөдөөс харах мөчид тэр над руу цоо ширтэж байв.

Би "Ю-Юу харах гэсэн юм?" гэхэд

Чэн намайг гүйлгэн харснаа "Шархыг чинь" гэв.

Би "Баярлалаа, гэхдээ хэрэггүй дээ" гэж хэлээд улам нуух гэсэн дээ гараа даран урагш эвхрэн суухад

Чэн гараас минь угз татан өөр рүүгээ ойртуулав. Түүний барьсан хэсэг хүртэл өвдөж байсан болохоор яаж ч чадахгүй яргалан дуугарах чимээ гаргачихлаа.

Гараа татаж авах гэтэл Чэн хөмсөг зангидан гар руу минь харах бөгөөд "Чи зүгээр л аз жаргалыг сонгож болохгүй гэж үү? хайрлахад л болно. Чи хайрыг сонгох мөчид л дахиж хэзээ ч өвдөхгүй, бас эрх чөлөөгөө хасуулахгүй шүү дээ. Би өмнөх Элад ч олон удаа хэлсэн. Гэтэл тэр хэлж байгааг минь огт ойлгоогүй. Тэгээд л эцэст нь үхсэн хэрэг" гэх эелдэг мэт хоолойгоор аймшигт үгийг унагаав.

Тэр бодохдоо энэ үгээ хүнийг тайвшруулах дотно яриа өрнүүлэх үг л гэж бодож байгаа байх даа. Гэвч үнэн хэрэгтээ ямар аймшигтай сонсогддогийг тэр огт мэдэхгүй.

Намайг хариу дуугараагүйд Чэн дургүйцсэн бололтой "Чи бүр надтай ярилцах ч хүсэлгүй байгаа хэрэг үү?" гэж асуулаа.

Энэ удаад би арай зоригтой түүн рүү хараад "Ярьж болох ч хэлэх үг минь талаагдахгүй бол чи намайг өвтгөх болно. Би дахиж өвдмөөргүй байна" гэхэд

Чэн "Би ч бас чамайг өвтгөмөөргүй байна. Би өөрийн зүйлсээ ямар их хайрладгийг чи ойлгохгүй байна. Чамд харагдахгүй байж мэдэх ч би чамайг маш ихээр хайрлаж байгаа. Гэвч чи бардам зангаа хаях хэрэгтэй. Минийх гэдгээ хүлээн зөвшөөр. Тэгж чадвал би чамайг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй байлгаж чадна" гэх байж боломгүй зүйлийг ч хэлэв.

Ийм хачин үгэнд ямар хариу хэлэхээ ч мэдэхгүй байсан тул дахиад хариу хэлсэнгүй. Түүнийг уурлах байх гэж бодсон ч энэ удаад тэр тайван харагдах бөгөөд "Ярилцахыг хүсэхгүй байвал болно оо. Дараа бид ярилцдаг болно гэж найдаж байна" гэснээ өөрийнхөө суудлын дэргэдээс нойтон алчуур, тос, түрхлэг, боолт зэрэг олон зүйл гаргаад ирлээ.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now