𝐀𝐔𝐓𝐔𝐌𝐍 | 𝐈

1.5K 141 38
                                    

Үүр цайхын алдад залуу хөвгүүн хоёр давхарт орших өрөөнийхөө цонх руу авиран, хэзээний сурсан ёсоороо ямар ч чимээ гаргалгүйгээр өрөөндөө орж ирлээ. Түүний амрагийн сүрчиг мөн хүүхдийнх нь үнэр шингэсэн цамцаа тайлан угаалга руу шидэхээр хаалганы зүг эргэн харахад саяхан гэртээ эргэж ирсэн эцэг нь энгэрээ тэвэрсэн чигтээ, хана налан зогсох аж.

-Би чамайг бүхэл шөнөжин хүлээлээ Тейт. Чи хаана байсан юм?

-Найз охиныхоо гэрт.

Хөвгүүн цээжин дотор нь багтаж ядан цохилох зүрхний цохилтоо нуух гэсэн мэт хий хоосон зоригоор дүүрэн, хуурмаг чанга дуугаар ийн хэлэхэд урьд шөнийн дуудлагыг нэг нэгэнгүй санаж буй эцэг нь хүүгээ дооглосон янзтай жуумалзана.

-Эми гэл үү? Дүүгийнхээ найзтай уулзаж байгааг бодоход чи үнэхээр надтай төстэй юм гээч.

-Мэдээж, би таны эзгүйд ээжээс энэ үгийг хэр их сонссоныг та ч таахгүй дээ.

Тамирын өмдөө орон дээрээ сууж тайлах зууртаа хэнэггүйхэн ийн хэлнэ. Түүний дүү Жейн тэдний харилцаанд анхандаа ихэд ундууцаж байсан нь түүнд харин ч сайн хэрэг шиг санагдаж байсан ч хэсэг хугацааны дараа авхай тэднийг бараг л гэрлэх хэрэгтэй мэтээр ярьж эхлэхэд л юмс тун хүндэрч эхэлж билээ. Эми хэдий үеийнхэн дундаа дур булаам авхай ч гэлээ Тейт эгчмэд бүсгүйчүүдийн бал бурам мэт амтанд аль хэдийн орчихсон нэгэн.

Тэдний хийдэг хоол, боловсорч гүйцсэн бие, заримдаа яг л өөрсдийнхөө хүүхэд адил халамжлах зэрэг нь түүний доторх дүрэлзсэн дур хүслийг хааж боохын аргагүй өдөөдөг тул үүнийгээ далдлах бяцхан заль мэхний золиос нь Эми байж л дээ.

Өсвөр настнууд яаж яваад ийм ёрын зүйл сэддэгийн нарийн цаад шалтгааныг хэлж мэдэхгүй нь. Магад тэд өөрсдийнхөө бие организм, хүсэл тачаал гээд бүх л зүйлстэй анхлан танилцаж буй тул үүндээ ихэд санаашран, элдвийн төвөгтэй зүйлс сэддэг байж мэднэ. Гагцхүү ганц л зүйлийг мэдэж буй нь тэдгээр жаалуудын тархинд хэзээд хурьцал гэх үг эргэлдэж, хийсэн мунхаг үйлдэл нэг бүрийн цаад зорилго нь хурьцал гэх үгтэй холбогдож байдаг билээ.

Түүний эцэг өрөөнөөс гарахаар эргэхдээ нэг зүйлийг санасан бололтой зогсож, өнөөх л баргил атлаа аядуухан хоолойгоороо өгүүлнэ.

-Эмитэй хоноогүйг чинь мэднэ. Өөр хэнтэй ч унтсан байлаа, хамгаалалт хэрэглэж байгаа гэж найдъя.

Коллежийн ярилцлагад зориулан боловсон хослол өмсөж байсан Тейт өөрийн бяцхан - ингэж нэрлэхэд ахадсан ч гэлээ, нууцаа задлахаас эмээж үүний зэрэгцээ дотор нь хэдэн арван жилийн гүн гүнзгий суурьтай, бат бөх уур хилэн буцалж гарна.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now