𝐈𝐈

1.1K 117 33
                                    

Машины хөгжмөөр Nirvana хамтлагийн Heart-Shaped Box эгшиглэнэ. Эмигийн гэрийн гадаа ирэхэд авхай өдрийн тэмдэглэл дээрээ урьд шөнийн тухай бичиж суух агаад буйдхан хороолол даяар нүргэлэх дууг сонссон даруйдаа дэвтрээ цүнх рүү гээ шидлээд яаран машины зүг гүйлээ.

Жейн-Өнөөдөр аав биднийг их дэлгүүр лүү хүргэж өгнө гэсэн.

Арын суудалд суун, хаалгаа хааж ч амжаагүй байтал Жейн найзынхаа зүг эргэж харсаар ийн орилох агаад Тейт түүнийг суудал руу нь буцаж түлхээд шуудхан л сургуулийн зүг хөдлөв.

Жейн-Өчигдөр энэ мулгуу чамайг гэрт чинь хүргэж өгсөн биз?

Жейн гартаа атгаастай явсан өнөөх хачиртай талхаа Эмигийн зүг сунгана.

"Тиймээ, тэгээд л би орой түүнийг гэртээ харьсан эсэхийг асуухаар гэрийн чинь утас руу залгахад чи аваагүй."

Эми урьд шөнөжингөө орондоо хөрвөөж нойргүй хоносон тул үзэсгэлэнтэй цэнхэр нүднийх нь доогуур хөх туяа татжээ.

Тейт-Тэгээд хэн авсан юм?

"Аав чинь."

Тейт-Чөтгөр гэж шууд л гэрийн утас дураараа аваад эхлэх шив.

Жейн-Тэр угаасаа гэрийн утасны хажууд унтсан болохоор аргагүй л дээ.

Жейн эцгийгээ өрөвдсөн янзтай өгүүлээд цүнхнээсээ электрон тамхиа гарган уушгиллаа. Тэгээд Тейтийн зүг сарвайхад ах нь ахиад л түүний гарыг түлхэх аж.

Тейт-Би улаан марлбороноос өөр ямар ч хог уушгилахгүй.

Эми тэдэнтэй цуг байх даа үргэлж илүүдэл нэгэн шиг өөрийгөө мэдэрдэг. Жейн жолоочийн хажуугийн суудалд суугаад гутлаа тайлан ахынхаа өвөр дээр тавьж, Тейт юуг ч юм бэ бодлогоширч жолооны хүрдээ тас атгахаас ондоо юу ч хийхгүй. Ихэнх үед ийм байдаггүй ч гэлээ, түүний хувьд бараг л ялгаагүй. Тейт юм ярилаа ч Эмид хандсан, түүнд анхаарсан үг тун ховор.

Өчигдрийн болзоо ч тэр. Тейт хаа нэг тийшээ яараад л, байж суух газраа олж ядаж байсан нь түүний нүдэнд одоо ч үзэгдэнэ.

Тейт-Алив охидоо түргэн буу. Би ярилцлагадаа хоцрох нь.

Жейн гутлаа углах зуурт Эми хаалга саван буулаа.

Тейт-Зөөлөн хаагаач дээ!

Тейтийг ийн хашхирахад Эми ахин хаалгыг нээгээд, өмнөхөөсөө ч хүчтэйгээр савна.

Тейт-Чөтгөр гэж, Эми чи чинь яачихаа вэ?

"Наад асуултаа өгзөг рүү гээ чих, Тейт."

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now