𝐈𝐗

932 75 55
                                    

Лхагва гараг. Шарталт. Хоосон ходоод. Тослогдсон үс. Жин тоник ханхлуулсан цамц. Мөн найз залуугийнхаа эцгийн энгэрт сэрэх агшин.

Магад эл авхай урьд насандаа алан хядагч, дарангуйлагч байсан байх. Хэчнээн саяар нь хүмүүсийг хядаж, цусан гол урсгаж явсан этгээд байхаас зайлахгүй. Хэрэвзээ тийм том нүгэл үйлдээгүй л бол ийм золгүй тавилантай учирна гэдэг боломжгүй биз.

Крисийн төрх унтаж байхдаа ч их үзэсгэлэнтэй. Шаргал бордуу арьс нь нарны гэрэлд илүү тод агаад ямар ч өө сэвгүй үзэгдэнэ. Ямар гээчийн азтай эр хүнд нь ийм төгс төгөлдөр арьс заяадаг байна. Сорви, батга, сэвх аль аль нь ор тас үгүй. Хусаад ахин ургаж буй сахал нь л арьсан дээр нь торох цор ганц зүйл. Гэтэл цухуйж буй сахал нь хүртэл хүрч, илж, үнсэж үзмээр таатай сайхан санагдана гэдэг ад зэтгэрийн хорлол уу, галзуу дурлал уу бүү мэд.

Аль нь ч байлаа онцын ялгаагүй бололтой дог. Бараг л ад зэтгэрт хорлуулсан нь дэмийрч солиортлоо дурласнаас дээр.

Нойрсож буй эрийн сайхан төрхийг бишрэн хэвтэх зууртаа тэр өөрийгөө ямар үзээрийн амьтан болчихсоныг нэг мөр умартжээ.

-Ширтсээр л байх уу?

Нүдээ алгуурхан нээсээр ийн хэлэхэд нь Эми ичсэндээ шуудхан л тааз руу ширтэж эхлэв. Урьд шөнө болсон бүхнийг мартчихсан бол хэчнээн сайхан. Ядаж л сэтгэл амар сэрэх сэн. Урьд шөнийг хүртэл түүний хувьд хамгийн увайгүй үйлдэл бол согтуудаа элдвийн зүйл ярих байж. Одоо тэр хэдийн эргийн нөгөө талд гарчихсан.

-Тейт та хоёр хичээл таслах тал дээр гаршчихсан юмаа даа?

Крис гараараа нүдээ дарсан чигтээ асуулаа.

"Тейт яваагүй юм уу?"

-Өрөөндөө унтаж байгаа байлгүй. Намайг сурдаг байхад арай ч ийм сахилга сул байгаагүй юм сан. Сурагчид нь уугаад л, хичээлээ таслаад л. Аа бас гэртээ хонодоггүй гэж байгаа.

"Хүүхэдтэй болдог байсан үеэ бодвол харьцангуй дээрдсэн л байх."

Эми үе үехэн бодож амжихаасаа өмнө амаа нээчихдэг. Тэр үе үехэн нь өнөөдөр, яг одоо, Крисийн хажууд таарах юм чинээ хэн санах вэ дээ.

-Марша бид хоёр ядаж л нэгнийхээ эцэг эхийг үнсэж байгаагүй. Угаасаа надад эцэг ч байхгүй л дээ.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now