Амьсгал авах завдал ч олголгүй шунаглан озох жаалхан авхай.
Бэлхүүсээр нь ороон тэвэрсэн хөлөө сулруулах бус улам бүр чангалж, шагайгаараа хооронд нь түгжжээ. Хүзүүг нь ороон тэвэрсэн гараараа хацрыг нь илбэж байснаа төдөлгүй үсийг нь зөөлөн зулгааж гарав. Бодол дотроо Крисийн нэрийг хашхирч, нүдэнд нь ганцхан түүний төрх л төсөөлөгдөнө. Эл уруулын эзнийг ч мөн түүнийг хэмээн төсөөлж буй биз.
Тейт орон дээрээ суун өвөр дээр нь буй Эмигийн нурууг илэхэд авхай өөрөө түүний гарыг хөхөн дээрээ аваачлаа. Тейт эхэндээ ер цочирдсонгүй. Магад тэр ч мөн Эмиг гэдгийг умартсан байх. Гуянаас нь базлан орон дээр хэвтүүлж, нимгэн цамцыг нь тайлав. Хар торон хөхний даруулгын цаанаас цагаан хөх цухуйж, ягаавтар хөхний товч гэрэлтэн үзэгдэнэ.
Тейт уруулаараа хүзүү, мөрийг нь үнгэхэд Эмигийн гижиг хүрч хөнгөн дуу алдах ажээ. Байдал хэдий хурцадсан ч гэлээ авхайн бодол одоо л цэгцэрсэн байлаа. Тейтийн оронд Крисийг төсөөлөхөө азнаж байдлыг арай бодитоор харж эхлэв. Өнөөх өдөр ирж л дээ. Тэдний хэн хэн нь хэзээ нэгэн цагт ирэхийг нь мэдэж байсан өдөр.
Шаргал үст залуу хөвгүүн хөхний даруулгыг нь яран өөрөөс нь ондоо хэн ч хүрж байгаагүй мэдрэг хөхийг нь үмхэн авлаа.
"Тейт."
Ямар золоор энэ нэрийг хэлж чадсаныг бүү мэд. Амнаас нь хэзээ мөдгүй Крисийн алдар унах гэж байсан сан.
Тейт түүний хоолойг сонссон даруйдаа арайхийн ухаан орлоо. Цээжин дээгүүр нь гар нь тэнэсэн чигтээ Эмигийн хөх цэнхэр нүд рүү ширтэв.
"Би өөрийгөө бэлэн гэж бодохгүй байна."
Өрөөг эв хавгүй жихүүцэм аниргүй нөмрөн авчээ. Тейт орны нэг буланд суугаад хана руу таг гөлөрнө. Эми яг нөгөө талд нь. Сайн найзтайгаа хурьцчихсан нөхдүүд өглөө нь яг л ийм төрхтэй сэрдэг сэн. Мэдээж хэрэг арай жаахан ёс зүйтэй, өөрсдийн хил хязгаартай байсан хэд нь л дээ. Бусдаар сайн найзтайгаа долоо хоног болгон энгэр зөрүүлдэг улс энэ орчлонгоор л дүүрэн.
Эмигийн хувьд бэлэн биш гэдэг нь хурьцлын тухай бус хэнтэй гэдэгтээ л гол нь байлаа. Тейттэй хурьцахад л бэлэн бус.
Авхай цамцаа өмсөн, гутлаа үдээд хаалганы зүг алхана. Тейт дуугарсангүй. Хаалганы бариулыг доош даран өрөөнөөс гарахад хонгилыг бүдэг гэрэл гэрэлтүүлэх аж. Гадаа хэдийн бүрэнхий болжээ. Цаг хугацаа ийм хурдан. Крисийн гарыг шүргэлэн Тейтийн өрөөнд орж ирэхэд гадаа нарлаг, үд хэвийх хавьцаа байсан сан.
YOU ARE READING
𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘
Non-FictionСүүлчийн чихэр, сүүлчийн янжуураа ганцхан чамтай хуваалцъя. Анхны өөрийгөө ганцхан чамд л зориулъя. Be my daddy, tonight! •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐰𝐚𝐭𝐭𝐞𝐜𝐡𝐧𝐞 𝐍𝐞𝐯𝐞𝐫𝐋𝐚𝐧𝐝𝐓𝐄�...