Тейт. Түүний сонирхол хэдий эгчмэд бүсгүйчүүд ч гэлээ энэ нь зөвхөн халамж, нас, мунхаглалын тухай асуудал биш л дээ. Хэрэв боломжтой сон бол, тэр бүрчлэн айлын эзэгтэй нартай ч холбогдох дургүй аж. Хорин таваас, гучин тав хүртэлх, нэг үгээр бол боловсорч гүйцсэн хатагтай нар л түүний сонирхол гэсэн үг. Ингээд сонсвол ихэнх өсвөр насны жаалуудаас ялгарах зүйл үгүй.
Гэхдээ яагаад ч юм түүнд таалагдсан бүсгүйчүүд Тейт өөрөө юу ч хийх шаардлагагүйгээр өөрсдөө бүхнийг эхлүүлчихдэг билээ. Үзэсгэлэнтэй төрх, хөгжил сайтай биеийн нөлөө ч байж мэднэ. Эсвэл тэр үнэхээр л эцгийгээ хуулчихсан жаал. Түүний зан араншингаас эхлээд сонирхдог хүйстнээ татах ер бусын авьяас зэрэг нь ч эцгээс нь өвлөгдөн ирсэн биз.
Эмигийн тухайд гэвэл, түүний саяхан гаргасан догшин авир яагаад ч юм Тейтийн бодлоос ер гарахгүй байгаа аж. Түүний аясыг дагаж, чимээгүй байхыг хүсвэл нэг ч үг дуугаралгүй явж, үл тооход нь ч уцаарлалгүйгээр, орхиж явалгүйгээр дэргэд нь үлддэг зэрэг нь нэг л төвөгтэй санагддаг байж л дээ. Магад энэ нь өнөөх Жейкобсын эрчүүдийн муу зан байж мэднэ.
Тэдний эрх чөлөөг хааж боосон нэгэнд тэд дургүй. Нөгөөтээгүүр өөрсдийнх нь аясыг дагаж, ер сөргөөлцөлддөггүй нэгэнд ч тэд дургүй. Яршигтай улс. Амар амгалан, тогтвортой харилцаанд байж хэзээ ч чадахгүй.
Орондоо хөрвөөн хэвтэх зууртаа тэр ганцхан Эмигийн тухай л бодож байлаа. Түүний арьс ер бусын зөөлөн - хаа нэгхэн төвөгшөөн байж гараас нь хөтлөх үедээ мэдэрсэн, уруул нь яг л боловсорч гүйцсэн гүзээлзгэнэ шиг булцгар, ягаахан - үнсэлт зэргийн зүйл байхгүй бол хэн үүнийг үерхэл гэх билээ дээ, нүдийг нь сайн ажиглавал гадуураа бага зэрэг гэсчихсэн мөс шиг тунгалаг талсттай. Эмид ер өөлөх зүйл үгүй шүү дээ.
Шөнө дундын үед түүний утсанд зурвас ирэхэд залхуутай санагдаж байсан ч сэрүүн байсан тул сонирхол нь хөдөлсөндөө уншиж орхив. Амьдралдаа уншиж байсан хамгийн аймшигтай зурвас. Түүх бараг л давтагдаж буй мэт санагдах нь тэр.
Би жирэмсэн
From : Edith
Тейт үүнийг уншсан дороо хөнжлөө хуу татан бослоо. Бэлтгэлд л өмсдөг хар малгайтай цамц, саарал өмдөө углаад өрөөнийхөө хаалгаар гарна. Энгийн нөхцөл байдалд бол сурсан зангаараа л цонхоор буух байсан ч ийм мэдээ дуулсныхаа дараа эсэн мэнд бууж чадах эсэхдээ эргэлзжээ.
YOU ARE READING
𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘
Non-FictionСүүлчийн чихэр, сүүлчийн янжуураа ганцхан чамтай хуваалцъя. Анхны өөрийгөө ганцхан чамд л зориулъя. Be my daddy, tonight! •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐰𝐚𝐭𝐭𝐞𝐜𝐡𝐧𝐞 𝐍𝐞𝐯𝐞𝐫𝐋𝐚𝐧𝐝𝐓𝐄�...