𝐒𝐏𝐄𝐂𝐈𝐀𝐋 𝐈

1K 105 22
                                    

Их Британи, Лондон хот.

Тавин фунтийн дэвсгэртүүд баганан дээр бүжих Америк охины дотуур хувцсанд хавчуулж, мөнгөндөө хахаж цацсан хэд нь боодол боодлоор нь тайз руу цацна.

-Америк гоо үзэсгэлэн гэдэг чинь л энэ шүү дээ.

Далайн эрэг дээр жигд гэгч нь шарж борлуулсныг илтгэх алтан бор арьс. Элсэн цаг шиг биеийн хэлбэр. Урт агаад тэгшхэн хөл.

Гоо сайхны стандарт гэдэг жил тутамд л өөрчлөгдөж хувьсаж байдаг зүйл. Мэрилин Монро цуутай сайхан бүсгүй ч магад өнөө цагт байсан бол алдарт хүрч чадах байсан үгүй нь ч эргэлзээтэй. Гоо сайхан хэдийнээ моод болчихсон. Мөн л гунигтай хэрэг. Эхээс төрсөн сайхан төрх байлаа ч тэр цагийн сонгодог гоо үзэсгэлэн биш бол төдийлөн үнэлүүлэхгүй.

Америк гоо үзэсгэлэнг баганан дээр бүжиж буй өнөөх авхай өөрөөсөө тэс ондоо нэгнээр төсөөлж өсжээ. Түүний балчир ахуйд үнэхээр чиг Америк гоо үзэсгэлэн нь шаргал үстэй ялдам төрхтүүд байж билээ. Анжела шиг л - American beauty (Sam Mendes). Гэвч цаг хугацаа урсахын хэрээр хэдхэн жилийн өмнө хэн хүний харцыг унагадаггүй байсан хатагтай нар өнөөгийн нийгмийн загварын сэтгүүл, тайз, зурагт, сошиал медиа гээд бүхий л зүйлсээр ноёрхчихсон.

Хөх, өгзөг, жигд борлосон арьс гурав л төгс төгөлдөр Америк бүсгүйг бүрдүүлдэг болж дээ. Үнэтэй маникюр гэхээсээ илүүтэй зузаан уруул, үнэгэн нүд, татуулсан арьс л хүмүүсийг шууруулна.

Элигийн тусгай үйлчлүүлэгчид дунд хатан хааны зөвлөх, сэтгүүлчид, улсдаа нэртэй эмч нар, их сургуулийн профессорууд, тэр бүү хэл нэр хүнд сайтай хэд хэдэн гүн ч багтдаг байлаа. Асуудал үнэндээ хатан хааны зөвлөх, хэд хэдэн гүнд ч байсангүй. Тэр нэгэн бороотой үдэш түүний тусгай үйлчлүүлэгчийн буйдхан өргөөнд заларсан нэгэн эрхэм л авхайн бүхэл ирээдүйгээ хаян төрхөмдөө буцах тавиланг дуудсан юм.

Эли үргэлж нүдний торон хаалттай байдаг ч гэлээ дуулиант үйлчлүүлэгч нь өнөөх цуутай гүнтнүүдийн өгдгийг ч нугалж өгсөн агаад ганцхан нүдний хаалтаа авахыг шаарджээ. Эхэндээ хэсэг тээнэгэлзсэн ч сургууль нь эхлэх дөхчихсөн байсан тул элдвийн хэрэггүй бодлоор тархиа дүүргэхгүй байхаар шийдэж, эргэлзэх зүйлгүй хаалтаа тайлна.

Эхэндээ тэр юуг ч анзаараагүй. Ихэнх үйлчлүүлэгчдээс нь хавьгүй залуухан эр л бололтой үзэгдсэнээс бусдаар содон юу ч үгүй, байдаг л нэг үйлчлүүлэгч. Үл ялиг гажиг ч гэмээр. Ихэнхдээ л тусгай үйлчилгээ авч буй эрс тайзан дээр бус өөрсдийнх нь өвөр дээр, ширээн дээр нь ирэхийг хүсдэг ч тэр ер тийм хүсэлт тавьсангүй. Үүнийг нь анзаарсан авхайн дотроос түүний ямаршуу төрхтэй хүн гэдгийг нь харах гэсэн адын хүсэл буцалж гарлаа.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now