𝐕𝐈𝐈𝐈

1.1K 99 54
                                    

Мягмар гараг. Хараал идсэн долоо хоногийн эхийг давж чадвал тэр долоо хоног тийм ч хүнд биш. Новшийн даваа, галзуурмаар мягмар, зовлондоо дассан лхагва гараг хүртэл л энэ үргэлжилнэ. Эсвэл энэ гурвыг давж гарсны дараа тарчлаант пүрэв, тасалсан ч болохуйц баасан гарагуудтай нүүрэлдэхэд ч бүдэрч мэдэх юм.

Жейнээс өглөөний найман цагаас үдийн арван хоёр цаг хүртэл нийт жаран есөн дуудлага иржээ. Эмигийн хувьд өнөөдөр зүүдэндээ л хичээлдээ явдаг өдөр аж. Гейзийн охидод энэ нэг их цочирдом, шинэлэг зүйл биш л дээ. Эми сайн охин, гарцаагүй! Багш нар ч үүнтэй санал нийлнэ.

Тэдний харахад бол Жейн феминист, ижил хүйстэн - хөвгүүдтэй болзож буйг нь сургуулийнхан бараг л харж байгаагүй, өвс татдаг эсвэл зардаг байж мэдэхүйц, үл бүтэх нөхөр. Гэхдээ түүний ирц үнэхээр өө сэвгүй. Урьд шөнө нь гей баар луу явж, хэн нэгний охидтой шөнийг өнгөрүүлсэн ч өглөө нь тэдний гэрээс ч хамаагүй сургуульдаа ирдэг төрлийн үл бүтэх нөхөр.

Эми бол эгчийнхээ бяцхан хувилбар. Хичээлдээ сайн, олон таван үггүй, хатан зөгий болон түүний дагалдангуудын аль нь ч биш атлаа нэр сайтай л сурагч. Гагц хэдэн долоо хоногоор ч хамаагүй тасалж ор сураггүй алга болдог муу занг нь хасвал. Гэхдээ багш нарт төвөг уддаггүй тул үүнд нь хүмүүс бараг л зовнихгүй.

Шинэхэн багш нар эхний хэдэн таслалт дээр нэлээдгүй шуугиан дэгдээж байгаад, хэд хэд давтагдаад ирэхийн цагт аяндаа бууж өгнө.

Элиг сурч байх үед байсан настайвтар багш нарт энэ нь их л танил. Зургаан жилийн өмнөөс л Эли тэдэнд дасгачихсан учир хэн нь ч үүнээс болж уцаарлахгүй. Мэдээж Эмигээс ондоо хэн нэгэн таславал энэ асуудал л даа. Харин Эмигийн хувьд тэр дархан эрхтэй. Яаж ингэснийг нь бүү мэд.

"Жейн, өнөөдөр сургууль дээр Лана Дель Рей ирж дуулсан л гэж найдъя."

Жейн хэдийн Эмигийн учир шалтгаангүй таслалтад дасчихсан.

Жейн-Чөтгөр гэж, тэгсэн ч болоосой. Зүгээр л надад төлөвлөгөө байна.

Өмнө жил түүний сэдсэн төлөвлөгөө нь дилерээс хэд хэдэн төрлийн эм авч, хассл хийх байсан тул Эми нэг үгээр бол ХАШИРСАН.

"Би сургуулийн угаалгын өрөөнд өвс зарах төлөвлөгөөнд чинь оролцохгүй шүү."

Жейн-Энэ чинь наяад он биш. Явцгүй санаа байсан байна лээ хонгор минь. Би тэр өмдөө татдаггүй цагаан залуугаар тархиндаа сум зоолгомооргүй байгаа болохоор, тэр төлөвлөгөө хасагдсан.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now