𝐕

1K 133 51
                                    

Аравдугаар сарын зэврүүн бороо гэдэг сэтгэлд хэдийн дасаж ээнэгшсэн зүйл ч зөөлөн будрах цас харь нутгийн гийчин гэнэтхэн айлчлан ирэх шиг л танил бус ажээ. Танил бус өнөөх цас арьсан дээр будран буухуй дороо хайлан урсаж, халтихан шингэн орох мэт мэдрэгдэнэ. Далайн эрэг дагуу хясаа түүн гүйлдэх хэсэг жаалуудыг харсан хатагтай Перл Гейз халуун латте балгалан зогсоно.

Өөд болсон нөхөр нь нас барахаасаа өмнөхөн эл далайн эрэгт тун боломжийн үнээр байшин худалдаж авч билээ. Эмиг коллежид орсны дараа Перлтэй хамт энд ирж бяцхан зоогийн газар ажиллуулахыг хүсдэг байсан сан. Зуны хэдэн сарыг өнгөрөөхөөс бусдаар орхигдож хоцорсон байшин яаж ч юм бэ их л өнгөлөг үзэгдэнэ. Цагаан будаг нь ч бүдгэрч, халцарсан зүйлгүй. Мод нь урьд жил барьсан зуслангийн байшин мэт л шинэхэн.

Магад эзнийх нь сэтгэл эл байшиндаа шингэн үлдсэн байж ч мэднэ.

Ил зуух нь эзэнтэй үедээ галаар ер тасардаггүй. Эргэн тойронд - тийм ч ойрхон бус, амьдардаг хэдэн айлын жаалууд эзгүй үед нь ч яндангаас нь утаа гардаг хэмээн цуурцгаах нь ч бий. Энэ зуухыг хийж дууссан шөнөө нөхөр нь байшиндаа амьсгал хураасан тул үнэний ортой байж мэдэх ч Перлд үүний үнэн, худал нь ер хамаагүй. Үнэн байвал харин ч сэтгэлд нь ойрхон санагдаж, багахан ч болов бүлээцэх биз.

Далайн эрэг дээрх сүнстэй байшин. Ардуураа бяцхан ойтой. Сонгодог аймшгийн түүх шиг л. Гэхдээ сонсогдож буй шигээ жийрхэм мэдрэмж төрүүлсэн удаа үгүй.

"Тейтийг гуйх хэрэггүй байсан юм."

Перл-Чи жолооны үнэмлэхтэй байсан бол би Тейтийг гуйхгүй л байсан.

Эмигийн эгч Эли үүрээр онгоцноосоо буусан тул хатагтай Гейз түүнийг тосож өгөхийг Тейтээс гуйсан билээ. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай уулзахаар цаг товлочихсон тул өөрөө тосож чадаагүй хэрэг л дээ.

"Сургалтын төлбөр төлөх гэж энэ байшинг зарж байгаад чинь итгэж чадахгүй нь."

Перл-Чиний төлбөрийг ч бас төлнө.

"Тэгвэл би коллежид орохгүй."

Эми ихэвчлэн эхтэйгээ - ер нь бүхий л хүнтэй, эвтэй байдаг ч гэлээ эл байшин түүний хувьд тун чухал ажээ. Хөлийг нь, гарыг нь, бас үнэрийг нь тэр бүхэлд нь санадаг. Гагц царайг нь ор тас санадаггүй. Гунигтай шүү. Эхийнх нь яриагаар бол их л сайн эцэг байсан гэх юм билээ. Төрхийг нь санадаггүй болохоор үе үехэн тийм хүн үнэхээр байсан эсэхэд өөрийн эрхгүй эргэлзэнэ. Тэр цаг дор хэдэн гэрэл зураг онцын дэм өгөхгүй. Ганцхан энэ байшин л түүний эцгийн байсныг батлах түүхийн үнэт өв шиг мэдрэгддэг юм.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now