Торон эмжээртэй цагаан оймс, хар мэри жейн.
Савхин хүрэм, Харли Дэвидсоны арьсан гутал.
Чи бас би. Дараа нь, би бас чи.Хэзээ бас яагаад гэдгийг нь мэддэггүй олон арван зүйлс бидний амьдралд өдөр бүр тохиож, зарим нэг нь оршихуйд чинь гүнээс гүн нэвчин шингэдэг. Гейзийн авхай нарын таалалд нийцэх эрсээ сонжиж олдог хачин этгээд атлаа тун чиг гярхай шалгуур шиг л.
Эмигийн сэтгэлд мотоциклийн моторын хүржигнэх нүргээн дулаан агаад дотно санагддаг цаад шалтгаан хэзээ ч Брэдли байгаагүй юм даг. Түүний дурсамжид буй нь л тэр эр болохоос далд ухамсарт нь энэ нүргээн илүү ул суурьтай торж үлдсэн ажээ.
Ноён Гейз.
Хар үс, хөх цэнхэр нүдтэй үзэсгэлэнт авхай нарын эцэг. Савхин хүрэмтэй сайх эрсийн нэг байж л дээ. Перлийг сундалж аваад бяцхан сууриныхаа хурдны замаар давхилдаг сан. Далайн эргийн засмал замаар өдрийн хэдэн арван удаа давхин өнгөрч, зуны халуун өдрүүдэд ч савхин хүрмээ тайлдаггүй тийм л нэгэн.
Элиг төрсний дараа Перл түүнийг клубээс гарахыг ятгахад ер тээнэгэлзсэн шинжгүй дуртайяа зөвшөөрч билээ. Ямар эр л анхны үрээ өлгийдөн авсан гэргийнхээ үгнээс зөрж зүрхлэх вэ дээ. Гэлээ гээд үгийг нь дагахад хэтэрхий хол явчихсан. Өглөө бүр чамин хослол өмсөж, хоолойг нь боосон хар зангиагаа Перлээр янзлуулж аваад, гарахаасаа өмнө духан дээр нь аажуухан үнсдэг нь яг л нүглээ наманчилж буй мэт. Өдөр алгасалгүй гэргийгээ үнсэнэ. Өдөр бүр наманчлах нүгэл үйлдэнэ ...
Цагаан албингууд клубын үндэслэгч - Хөх нүдэт Хэнри. Хэнри Гейз ...
Баасан гараг, ер бусын бүүдгэр өдөр байлаа. Тэнгэрт ахин хэзээ ч нар гийхгүй мэт саарал үүлс хуралдаж, уулсаар хүрээлэгдсэн бяцхан хотыг өтгөн манан бүрхэн авчээ. Эли тавиад оных шиг дүрэмт хувцсан дээрээ хар хүрмээ нөмөрч, уруулаа өнгөлөн зогсох аж. Тодрон үзэгдэх шанааны яс, хурц эрүү, урт хүзүү зэрэг нь хэдийн нас бие гүйцсэн, өв тэгш хатагтайн төрхийг бүрдүүлнэ. Дээр дурдсан хэдхэн зүйлээс бусдаар Гейзийн эгч дүүс хоорондоо тун төстэй. Харамсалтай нь Эмид засахын нөхцөлгүй булцгар хацар, дугуйдуу хэлбэртэй нүүр бий.
Эли түүний насан дээр ч одоогийнх шигээ төрхтэй байсан тул жаалхан авхайн цаг хугацаа урсахын хэрээр аяндаа өөрчлөгдөнө гэх итгэл нь хаврын өглөө гэнэтхэн айлчилдаг тэнүүлч салхи шиг тийм л овилгогүй бодит үнэний дэвүүр дор хийсэн оджээ. Цор ганц үнэн гэвээс, тэр насан туршдаа эл цэвэр ариун, бяцхан хүүхдийн төрхтэйгөөр хорвоогийн тоосыг хөдөлгөж таарах нь.
YOU ARE READING
𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘
Non-FictionСүүлчийн чихэр, сүүлчийн янжуураа ганцхан чамтай хуваалцъя. Анхны өөрийгөө ганцхан чамд л зориулъя. Be my daddy, tonight! •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐰𝐚𝐭𝐭𝐞𝐜𝐡𝐧𝐞 𝐍𝐞𝐯𝐞𝐫𝐋𝐚𝐧𝐝𝐓𝐄�...