Далайн хүйтэн давлагаа. Өвлийн эхэн сар.
Арванхоёрдугаар сарын өглөө. Хүүхэд насаа бараг л бүхлээр нь мөнхлөн үлдээсэн буйдхан байшин. Зочдын өрөөний цонхоор өглөөний далайг ширтэхэд яг л балчир ахуйд мэдрэгддэг асан дурсамж нэг бүр эргэн дэлбээлэх шиг. Эми өөрийгөө үргэлж шөнийн хүн хэмээн боддог байсан ч яг л энд, өглөө нар мандахуйд, үүр цайхуйд тэнгэрийн өнгө хэрхэн солонгорч, далай руу туяа нь зөөлнөөр ойдгийг харах гэж жаалхан авхай үүр цайхаас ч урьтан босдог байж билээ. Даанч өнөөдөр бүрхэг жиндүүхэн өдөр. Гэхдээ л өглөөний бяцхан ид шид одоог хэр нь оршсоор л байна. Бүрхэг өдөр байлаа ч, Эми өсөж томорсон ч яг л эл далай, байшин хоёр түрхэн зуур саатаж болох ид шидийн орон шиг.
Удаан галлаагүй ил зууханд дүлгэнэн шатах өнгөрсөн жилийн өвлөөс үлдэж хоцорсон, чийг цохичихсон түлээ.
Мөрийг нь алгуурхнаар илбэх бадриун бүлээхэн гар, хүзүү ирвэгэнүүлэх халуун амьсгал.
-Чи хүссэн үедээ энд байж болно шүү, Эми.
"Одоо энэ танай байшин шүү дээ Тейт."
-Чинийх байсан, байсаар ч байх болно. Хэзээ ч, хэдийд ч хүссэн цагтаа ирж бай.
-Түүний зөв шүү, Эми эндхийн хаалга үргэлж нээлттэй.
Крис шатаар өгсөх зууртаа хонгилд зогсох хосуудад хандан ийн хэллээ.
Эцэст нь тэр жаалхан авхайн хүүхэд насны сүүлчийн хэлтэрхийг нэг мөр өөртөө эрхшээжээ. Далайн эргийн буйдхан байшин одоо, үүнээс цааш бүхий л цаг хугацаанд гагцхүү эл эрийнх болсон. Эми Гейзийн гэсэн тодотголтой ондоо олон арван зүйлс хэдийн түүнийх болсонтой яг ижил жимээр.
-Эми, чи хүсвэл ...
"Би зүгээр дээ, зүгээр. Үнэхээр шүү."
Тейт түүнээс сүүлчийн долоо хоногийн турш яг эл асуултыг өглөөд нэг, өдөрт хоёр, оройд гурван удаа асууж буй билээ.
Арванхоёрдугаар сар Гейзийн гэр бүлд тун хатуу эхэлжээ. Жаалхан авхай нар болон бэлэвсэн хатагтай Перлийн нөхрийнхөө талаас хамаатан садан хэмээн нэрийдэж болохуйц ганцхан хүн болох ах Уиллиам нь албан үүргээ гүйцэтгэж яваад биедээ хүндхэн шарх авсны улмаас эмчилгээний төлбөрт хэдэн мянган доллар хэрэгтэй болж л дээ. Уиллиам Гейз орчлон дээр ганц дүү, ганц хүүгээс ондоо цусан төрлийн хамаатан садангүй нэгэн тул Перл л нинжин сэтгэл гаргаж тэрхүү төлбөрийг төлөхөөс ондоо сонголт байсангүй. Даанч хөөрхийлөлтэй ганц бие эх, бэлэвсэн эмэгтэйд хурааж хуримтлуулсан тийм ч их мөнгө байхгүй шүү дээ.
Нөхрийнх нь өөрийн гараар босгосон далайн эрэг дээрх байшинг эс тооцвоос.
Хэдхэн хоногийн дотор бяцхан суурингийн хаанаас эл байшинг худалдаж авах эрхмийг эрж олох сон билээ. Золоор Крис Жейкобс хаанаас, яаж олдог нь үл мэдэгдэх аугаа их мөнгөний орлоготой нэгэн тул хүүгийнхээ найз охины ар гэрт туслалцаа үзүүлэх зорилгоор, эсвэл зүгээр л тун боломжийн үнээр аятайхан зуслангийн байшинтай болох бололцооны төлөө бүр эсвэл хэрхэн учраа олохоо ч ойлгохоо байсан бяцхан амрагийнхаа байшинг гэрлийн хурдаар худалдаж авсан аж.
Нэр шилжүүлсэн оройноо л хатагтай Гейз, Элигийн хамтаар Техасын тал нутгийг зорьсон тул Эми орь ганцаар хүүхэд насныхаа нэгээхэн хэсгийг үүрд мөнх алдах тарчлаант хагацалтай нүүр тулан үлджээ. Хайрцагтай эд зүйлсээ баглаж нам гүмд дүнсийн суутал ийм аниргүйг хэмхчин үл мэдэх дуудлага чих дэлсэн авлаа. Ийм дуудлага хэзээд ганц л зүйлийг урин дуудаж байдаг. Хагацал, гашуудал, зовлонгийн дууч.
"Байна уу?"
"Байна уу?"
"Хэн бэ?"
"Эли тайвшир. Алив юу болсон юм?"
-Эми, авга ах нас барчихлаа.
~NeverLandTEAM
~Blue Alien A
A/N - Тэгэхээр ийнхүү 2-р хэсэг маань эхэлж байна. Цаашдаа одоогийн төлөвлөгөөгөөр нийт 4 хэсэгтэй үргэлжлүүлэх бодолтой байгаа тул бичвэрийг маань уншиж байгаа мөн таалагдаж байгаа бол хэсэг бүр дээр нь vote дарж, сэтгэгдэл үлдээх гэхчлэн тун жижигхэн зүйлээр дэмжлэг үзүүлбэл дараа дараагийн хэсгүүдийг бичихэд уншигч та өөрийн зүгээс туслалцаа үзүүлж байна хэмээн ойлгож болно. Тиймээс таалагдсан бол vote дарж, сэтгэгдэл үлдээгээрэй.
YOU ARE READING
𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘
Non-FictionСүүлчийн чихэр, сүүлчийн янжуураа ганцхан чамтай хуваалцъя. Анхны өөрийгөө ганцхан чамд л зориулъя. Be my daddy, tonight! •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐰𝐚𝐭𝐭𝐞𝐜𝐡𝐧𝐞 𝐍𝐞𝐯𝐞𝐫𝐋𝐚𝐧𝐝𝐓𝐄�...