Салхи хөлөглөгсөд.
Жим Моррисоны дуулсан, цуу алдарт Хаалгануудын сүүлчийн дуу. Аризонагийн халуун цөл нутгийн замаар давхилах тас хар Мерседес. Эл дуу эгшиглэж эхлэх төдийд зам даган гараа өргөж, салхи хөлөглөн зогсоо урт хар үс, засаж янзалсан сахалтай мэнэрсэн алуурчин савхиа мөрөн дээрээ тохон хайнгадуухан ширтэх нь нүдний чинь өмнүүр зурайна.
Зуух ч ясгүй нохой шиг.
Зуугуул ядруу жүжигчин шиг.
Салхи хөлөглөгсөд.Эми жолоочийн хажуугийн суудалд хаалга руу чихээ наан суугаад хаа хүрэхээ, хэчнээн урт замыг туулан хүрэх нь үл мэдэгдэх гашуудлын тухай бус зам дээр гараа өргөн зогсоо буржгар урт үстэй салхи хөлөглөгч алуурчны тухай бодож байлаа.
"Та энэ дууны түүхийг мэдэх үү?"
Жейн, Тейт хоёр арын суудалд нэгнийгээ дэрлэн тух муутайхан нойр авцгаах аж. Урьд шөнийн турш ачаагаа баглан бэлдэж, Эмигийн хажуунаас алхам ч холдолгүй хоносон улс сая нэг амирлалыг олсон нь энэ л дээ.
-Дайгдсан машиныхаа эздийг хөнөөсөн тухай юу?
"Би хол замд заавал энэ дууг сонсож явахыг хүсдэг байж билээ. Даанч ээж зуслангийн байшингаас хол газар луу ер явдаггүй байсан юм."
Крис түүн рүү үе үехэн зовнисон шинжтэй харц шидэхээс бусдаар ахин үг дуугарсангүй.
"Яагаад ингэж ширтээд байгаа юм?"
-Авга ахтайгаа дотно байсан уу?
"Үгүй ээ. Гэхдээ, хаа нэгхэн уулзахаар аав ийм хүн байсан байх даа гэж бодогддог л юм."
Крис толиндоо харан Жейн Тейт хоёрын бөх гэгч нь нойрсож буйг бататган мэдмэгцээ Эмигийн гарыг аажуухнаар атгалаа. Хүйт даасан, зөөлөн гар. Ноён Жейкобс үргэлж халуу шатаж явдаг, бахим гараараа авхайн цонхийж хөхөрсөн хүйтэн гарыг бүлээцүүлэн тас атгаад, үргэлжлүүлэн жолооны хүрдэн дээрээ зүүн гараа тавин давхилав.
Нар буухын алдад тэд Феникс оржээ. Феникст Маршагийн эцэг эх амьдардаг тул Тейт, Жейн хоёр энэ үдэш өвөө эмээгийндээ хонохоор болж хадам эцэг эхийнхээ нүүрийг харахын эцэсгүй болсон Крис бяцхан амрагтайгаа тухтайхан буудал олох ажилтай үлдэж л дээ.
-Эми, чи энд хонож болно шүү дээ.
"Зүгээр дээ, Тейт. Би өнөө шөнө ганцаараа хоносон нь дээр байх."
Тейт түүний духан дээр зөөлөн үнгээд гар тээшээ мөрөндөө үүрсээр машинаас буулаа.
-Түүнд тухтай өрөө олж өгөөрэй. Эми, буудлын өрөөндөө орчихоод над руу залгаарай за юу?
YOU ARE READING
𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘
Non-FictionСүүлчийн чихэр, сүүлчийн янжуураа ганцхан чамтай хуваалцъя. Анхны өөрийгөө ганцхан чамд л зориулъя. Be my daddy, tonight! •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐰𝐚𝐭𝐭𝐞𝐜𝐡𝐧𝐞 𝐍𝐞𝐯𝐞𝐫𝐋𝐚𝐧𝐝𝐓𝐄�...