𝐗𝐈

480 64 37
                                    

Тэр хослол өмсдөггүй. Зангиа ч зүүдэггүй. Цэвэрхэн гэгч нь тосолсон оксфорд бол яагаад ч түүний өмсөх зүйл биш. Насыг минь нугалсан нэгэн атлаа буурь суурь бүхий, тохитой эрийн шинж ч үгүй.

Түүнд савхин хүрэм бий. Маш олон. Шүүгээгээр нь дүүрэн. Элдвийн хатгамал, чимэглэлтэй олон янзын савхин хүрэм. Бас ганган хүлгүүд. Аварга том үдээстэй гутлууд. Тэгээд хамгийн сүүлд нь түүнээс салж хагацахын нөхцөлгүй олон арван асуудлууд, муу нэр, тэр бүрчлэн таны, миний бид бүгдийн мэдэхийг хүсэхгүй бараан нууцууд. Энэ бүхэн нийлж байж ахин давтагдашгүй, нүгэл хилэнцээр адислагдсан цор ганц Крис Жейкобсыг бүтээх аж.

Өглөөний найман цаг, бямба гараг. Жейн бүхэл шөнийг Тейтийн өрөөний хаалганы гадна барсан тул багтаж шингэх газаргүйдэн, буйд байшингийнх нь хана нэг бүр хавчин шахаж, тааз шал хоёр нь дуу нэгтэйгээр дэвслэн буй мэт санагдахад байшингаас гадна цор ганц аюулгүй, орь ганцаараа байхуйц газар болох дээвэр дээр гарч иржээ.

Эгц хазгай биш ч борооны ус тогтолгүй доош урсахуйц, шифрээр хийсэн дээвэр. Өнгөрсөн шөнийн борооны гавьяагаар норж, гулгамтгай болсон хэдий ч Жейн мэдээ орсон цагаасаа хойш л эл дээвэр дээр сэлгүүцдэг болсон тул халтирч унаад хорвоогоос хальчихалгүйхэн шиг хэдэн янжуур угсруулан татаад бууж чадахуйц арвин туршлагатай. Тейт тэр хоёр хамгийн сүүлд Эмитэй үерхэж буйг нь сургуулийн хов живэн дундаас мэдсэний дараа л нэг халтихан маргалдаж билээ. Үүнийг нь маргаан ч гэж нэрлэхэд хүндхэн.

Жейн хэдэн цагаар үглэж яншин, яаж ийм зүйл хийж чадсаныг нь, яагаад өөрт нь хэн ч хэлээгүйг шагширсан бол Тейт үг хэлэх бүрд нь л намуухнаар "Уучлаарай." хэмээн шивнээд байсан тул тэгэс ингэс хийгээд л өндөрлөсөн дөө. Энэ удаад байдал тэс ондоо. Тейт хар цагаан үг дуугарахгүй, хаалганых нь гадна эзэндээ хаягдсан нохой шиг үнэнч гэгч нь сууж буйг мэдсэн атлаа ер хайхрахгүй байна гэдэг аймшигтай асуудал. Хөндлөнгийн хүн эсвэл найз нөхөд, тэр бүү хэл Эмид ийн хандсан бол байдаг л нэг хахир хатуу, цэвдэг сэтгэлт Тейт Жейкобс хэмээгээд өнгөрөөх сөн.

Тейтийн хувьд Марша, Жейн мөн үүн дээр нэмэгдэх гавьяатай эсэхийг нь хэлж мэдэхгүй эцэгтээ ч хүртэл ийм хүйтэн сэтгэл гаргасан удаа үгүй. Жейн анхных нь.

Алтан шаргал навчис, намрын жихүүн салхи аравдугаар сарын сүүл айлчлан буйг илтгэх шиг. Урьд шөнийн борооны үлдэц болох тогтоол усанд, модноосоо хагацан унасан улаан шаргал навчис хөвж буйг ажигласан шигээ Тейтийн халааснаас хулгайлсан улаан марлборог уушгилан зогсох авхай. Жейний нүдний буланд хөрш айлын арын талбай үзэгдэх бөгөөд өнөөх хүрэн улбар үст үл таних хатагтай малгайтай цамц, сул тамирын өмдтэй иогийн гудсаа үүрсээр гарч ирэх аж.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now