-Энэ жилийн үдэшлэгийг Жейкобсын ах дүүс хариуцна биз дээ?
Жейн-Юу?
-Аливээ, дараа жил Тейт төгсөөд явчихна. Танай байшин ч гайхалтай том. Тэгээд ч энэ хүсэлт биш шүү. Манай сургуулийн баг улирлын тоглолтод буцаж орсны баярыг ч бид хийж амжаагүй байна шүү дээ.
Жейн бол сонгодог үдэшлэгийн охин. Гэхдээ өөрөө зохион байгуулах нэгэн яавч биш. Хариуцлагын хад чулуунд нуруугаа бөхийтөл дарлуулж, эцэг эхийгээ аргалах, гэрээ шатааж эсвэл хэн нэгний хүүхэд олсон, араар тавиулсан, бөөлжсөн газар болгохгүй нь тулд анхаарч, үүний зэрэгцээ хөгжиж баясна гэдэг боломжгүй л дээ. Тэр тусмаа ахлах сургуулийн Halloween-ы үдэшлэгийг зохион байгуулна гэдэг аймшиг.
Тейт-Мэдээж, Жейн энэ тал дээр туршлагагүй ч мэдлэг сайтай болохоор бид алзахгүй биз.
Үдийн цайны үеэр Жейн, Тейт, Эми болон тэдний бас бус танилууд - хөгжөөн дэмжигчид болон багийнхан, суусан тойрог ширээ. Сургуулийн зоогийн газрын ширээнүүд ихэнх нь дүүрчихсэн бөгөөд тэдний сууж буй ширээ яг голд нь байрлах, цөөхөн үгээр бол Гол дүрүүдийн ширээ аж.
Хөлбөмбөгийн багийн гайхалтай тамирчин, түүний ялдамхан найз охин, ижил хүйстэн - үнэн хэрэгтээ бисексуал, охин дүү, сургуулийн алиалагч, богино банзалтай муу охид гээд дурдаад байвал дуусашгүй. Ахлах сургуульд хэн яаж алдартай болдог яг л тэр жам ёсны дагуу.
Жейн Тейтийн үгэнд цочирдон цонхийсон амьтан шанаагаа тулсаар эргэн тойрныг ажиж, тэдний ярианаас алсран оджээ. Гэнэтхэн л бүрхэг зоогийн газарт нар гийх шиг болж, авхайн нүд нээгдээд ирэв. Өнөөх улбар үст. Холхисон олны хөл сүүмийн бүүдгэрч гагц улбар үст авхайн урт банзал, нэхмэл цамц, царан дээр барьсан цагаан хоолны цэс л нүдэнд нь туслаа. Жейн түүнийг суух ширээ эрэн өөрсдийнх нь хажуугаар гарна гэдгийг зөнгөөрөө мэдэж, мэдсэн атлаа тэр цагийг тэсгэл алдалгүй хүлээх гэж аль байдгаараа чармайна.
Авхай тэдэн рүү дөхөн ирж явтал сургуулийн алиалагч Стив сандал дээрээ гарч зогсоод "Энэ жилийн үдэшлэгийг Жейкобсын ах дүүс зохион байгуулна" хэмээн хэд хэдэн удаа давтан ориллоо. Цайны газар тэр аяараа хашхиралдаж, ширээгээ гараараа нүдэх нь дуулдахад улбар үст таг гацан зогсоод төдөлгүй хойш хэдэн алхам ухрав. Ахиад жаахан л цаг алдвал улам бүр алсран одохыг нь мэдсэн Жейн гараа даллан, түүнийг дуудах аж.
Жейн-Хажуугийн байшингийнх байх аа?
-Тиймээ.
Жейн-Хүсвэл бидэнтэй хамт суугаач дээ.
YOU ARE READING
𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘
Non-FictionСүүлчийн чихэр, сүүлчийн янжуураа ганцхан чамтай хуваалцъя. Анхны өөрийгөө ганцхан чамд л зориулъя. Be my daddy, tonight! •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐰𝐚𝐭𝐭𝐞𝐜𝐡𝐧𝐞 𝐍𝐞𝐯𝐞𝐫𝐋𝐚𝐧𝐝𝐓𝐄�...