𝐕𝐈

1.1K 111 47
                                    

Үүрийн хөх туяатай зэрэгцэн янжуурын утаа тасалгааг бүрхэн авлаа. Эми хөнжил доогуураа толгойгоо шургуулсан ч уушгийг нь нэвт сүлбэх шиг өнөөх утааны үнэрт тэсгэл алдан босоод тагтан дээрээ гарна. Түүний эгч торон дотоож, нимгэн майкнаас ондоо юу ч үгүй тагтан дээр зогсоод янжуураа удаан гэгч нь уушгилах ажээ. Торгон майкны цаанаас түүний хөхний товч гэрэлтэн үзэгдэх агаад золоор урд гудам хов хоосон.

Төдөлгүй өглөөний гүйлтээ хийхээр гарч ирсэн ахлах сургуулийн жаалууд - Эми тэдний зүсийг халтихан гадарлана, гүйж эхлэх ба Эли тэднээс ер ичиж эмээсэн шинжгүй зогсоно. Энэ дүр зургийг харсан даруйдаа Эми эгчийгээ өмнөх шигээ цэвэр ариун нэгэн эсэхэд эргэлзэж эхлэв. Коллеж рүү явахын өмнөх зун далайн эрэг дээр бикини ч өмсөхөөсөө ичдэг байсан авхай сан.

Хөнжлөө давуулан гаргасан үзэсгэлэнтэй урт хөлнүүд. Хөлийн хумсаа хар, улаанаар будацгаажээ. Нэгнийх нь хөл бүхэлдээ шархалж, хавдсан хэдий ч энэ нь саяхан үүссэн, шинэвтэр шарх бус он жилийн турш өдөр бүр иймээрээ л байж дадсан хөл аж. Жейний толгой бүхэлдээ дүйнгэтэн хатгуулна. Хоёр хөхөө гараараа тэмтрэн үзээд, дэргэдээ бат бөх гэгч нь нойрсож буй авхайг сая нэг анзаарлаа.

Улбар үс нь нүүрийг нь далдалсан хэдий ч төрхийг нь харах шаардлагагүйгээр түүнийг царай зүс сайтай нэгэн гэдгийг хэлэх байна. Жейний нүд хэзээ ч алддаггүй. Эрүүл, согтуу, магад сохорсон хойноо ч гараараа тэмтэрч яваад өв тэгш төрхтэй авхайг ядах юмгүй олох биз.

Охидод л ганцхан ийм шалгуур тавьдагтаа тэр өөрөө ч үе үехэн гайхширна. Залуусын хувьд эршүүд төрх, том хамар, нимгэн уруул, сэвхтэй нүүр, энд тэнд нь шавсан батга хүртэл ер хамаагүй - эрүүл ахуйн тухай яриагүй. Цаашлаад өндөр нуруу, сайхан бие нь ч тэр. Олон таван үггүй, шулуухан зантай байхад л болоо. Ондоо шаардлага тэдэнд ер нь хэрэггүй гэж үздэг.

Гэтэл охидын тухайд нарийхан бэлхүүс, жижигхэн хөх - ялдам санагддаг, зузаан гуя, нарийн шилбэ, цагаан арьс - эмзэг турьхан харагдана, цагаан хэсэг нь чүү ай цухуйсан өнгөгүй будгаар будаж янзалсан хумс - өнөө цагт энэ хамгийн хэцүү шаардлага нь, цэвэрхэн эдгэсэн жижигхэн сорви мэтийн зүйлийг хүртэл нарийвчлан тооцож байж арайхийн сонгоно. Өөрийгөө өмгөөлж бодох нь ээ охидод илүү дуртай болохоор л тэр биз хэмээгээд төдийлөн ойшоохгүй. Хөндлөнгийн агаад сайн мэдэх нэгний нүдээр бол эр хүний тухай цензур гээд байх зүйлгүй, жишиж зүйрлэх нэгэнгүй өссөний хувьд ийм болсон мэт санагддаг юм.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now