Зул сарын бэлэг:
Хэнд: Cea Mky
Хаяг: @lellune
Бичсэн: Uchral Bbh
Бичвэрийн нэр: What I want for Christmas*****
2021 он. 12-р сарын 26
"Хайраа, Американо гашуун шүү дээ"
Шинэхэн цас. Халуун американо. Үүнтэй төгс зохицсон шинэ жилийн өмнөх өдрийн үдэш. Кофегоо оочлох зуур бударч буй цас гудамжинд байх чимэглэсэн гацуурын мөчирийг цагаанаар будахыг ажиглаж суув. Хэсэг суусаны эцэст кофе ч дуусахад хэн нэгний хэзээ ч мартамгүй дотно танил хоолой араас ийн хэлэв.
"Гашуун гэнэ шүү... Үгүй ээ, яаж?" хэмээн бодолдоо төөрөн асуулт эрсэн харцаар түүн рүү эргэмэгц "Харьцгаая" гэх ганцхан алт шиг үгийг амнаасаа унагаад баярын нулимсаар бүрхэгдсэн нүдээрээ хайр бялхуулан харж байв.
Миний зул сарын хүсэл. Ганцхан тэр минь.
_
"Яаж ийм удаан хүлээсэн юм?"
Мөрийг минь дэрлэж, нүдээ анин дурсамжаа хуваалцахдаа тэр асуув.Харин ээ, яаж юм бол? Түүнгүй өнгөрөөсөн тамын өдрүүдийг яаж эцэслэсэн юм бол?
_
2018 он 8-р сарын 24
Мина "Байна уу?"
Y/n "Хайраа ажил нь тарчихсан уу?"
Мина"Тийм ээ одоо яг харих гэж байна."
Y/n "Хайраа чи Lily-д хүрээд ирээч.
Яаралтай..."Мина "Юу болсон юм, ямартай ч одоо очлоо. Хүлээж байгаарай."
Анхны мэт догдлолоор дүүрэн үдэш. Өөрийнхөө бүхэл ертөнц болсон бяцхан бүсгүйг насаараа ганцхан минийх байгаасай гэсэн шуналтай хүслээ эцэст нь бодит болгохын тулд дуудсан минь энэ байсан юм.
Мина "Би бараг л үүдэнд нь ирчихлээ. Гэхдээ Y/n-аа яах гэж б-..."
"Байна уу?"
"Байна уу??"
"Мина???"
Тэр дахиж нүдээ нээгээгүй. Би дахиж түүнийхээ цалгисан их хайраар дүүрэн харцнаас өөрийгөө харж чадаагүй. Тэр минь явчихсан..