Зул сарын бэлэг:
Хэнд: Номинжин Энхтайван
Хаяг: @Minno_mnn
Бичсэн: Cea Mky
Бичвэрийн нэр: Who doesn't know love*****
Ширхэглэн будрах цасыг юу гэдгийг нь ч мэддэггүй жаахан байхаасаа л үзэн яддаг байж билээ.
Хүйтэн, муухай, зэвүүцэм.
Цав цагаан юм шиг мѳртлѳѳ дээр нь ганц хоёр гишгэлэхэд л халтай сан шавхай болж хувирах нь хэчнээн дүргүй хүргэмээр гээч. Хүмүүс юунд нь тэгж догдолдог юм бол? Арьсанд хүрэхэд л хайлаад алга болдог богино хугацааны л байгалийн үзэгдэл шүү дээ.
Хуурамч хэр нь нэмээд хурдан замхардгийг нь яана.
Цас, ѳвѳл, зул сар.
Хайрлан догдлон хүлээх зүйл яг хаана нь байгаа юм бэ? Хайр гэж яг юу юм?
-
12-р сарын 20Дахиад л нэг жихүүн ѳвлийн үүр цайна.
Цас орчхож. Гадаа гарч ганц алхахад л ѳнѳѳх л байдгаараа чахран дуугарах байхдаа. Тч, хэцүү ч болдоо.
Хүйтэн салхинд осгож үхэхгүйн тѳлѳѳ ороолт малгайгаа марталгүй зүүгээд онцгой зүйлгүй ѳѳр нэгэн ѳнѳѳдрийг ѳнгѳрѳѳнѳ. Тээргүй боосон үс, хѳдлѳхѳд амар бэлтгэлийн ѳмд. Бэлэн, явцгаая.
Хэн ч над руу ирэхгүй, яриа ѳдѳхгүй, харьцахгүй. Битгий ойрт, битгий ярь. Урд байгаа зүйлсээ хийж дуусган гэртээ очоод ясаа амраана. Ердѳѳ ийм байхад л амьдрал минь хангалттай тайван жаргалтай.
-
Ѳчигдрийн ээлжийн хүн ажлаа хулхидаж орхиод явсны гайгаар энд тэндгүй замбараагүй хѳглѳрсѳн тэшүүрүүдийг нэг нэгээр нь ээлж дараалуулан ѳрѳн тавина. Ажил үүргээ хамгийн сайн ухамсарладаг охин яагаад ингэж хайнга хандсан юм бол гэсэн, "Болзоондоо хоцрох гээд явалгүй болохгүй нь ээ уучлаарай!" гэнэ шүү.
Гэтэл нүүр амаа цэвэрхэн гэгч нь будан, гоё дээрээ тавиад гарсныг нь мартаж болохгүй. Үерхэл л гэх юм. Болзоо л гэх юм. Хамт кино үзээ хоолонд ороод л цаг байвал элдэв бусын юм яриад алхана. Юу нь сайхан юм бол? Ѳвлийн энэ цагт бодвол хѳтлѳлцѳѳд л хамт гадуур алхана байхдаа. Хоёулаа л даараад дуусах байж үнэхээр ойлгохгүй нь ээ.
Дахин санаа алдсаар ѳнгѳ, хэмжээ бүрээр нь ангилан ѳрж дууссан тэшүүрүүдээ нэг хараад дараагийн ажил руугаа маршина.