8. Бурхнаас бэлэглэсэн хоёр дахь боломж, бидний эхлүүлсэн хайрын түүх

78 2 0
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Shurtsetseg Battsogt
Хаяг: @Crystalminmin_04
Бичсэн: З. Баярбаатар
Бичвэрийн нэр: Бурхнаас бэлэглэсэн хоёр дахь боломж, бидний эхлүүлсэн хайрын түүх.



•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

...Хотын төвд орших тансаг хаус дотроос хос хоёрын хашхичих дуу, бие бие рүүгээ эд зүйлс шидлэх чимээ өөрийн эрхгүй анхаарал татна.

Бүсгүй нулимс цийлгэнэсэн нүдээр түүн рүү ширтэж, хуримын зургийнхаа зүг заагаад:
-"Пак Жонсү, чамтай гэрлэснээс хойш 3 жил өнгөрч, чи яг л хөндий хальс шиг хов хоосон, хүйтэн нэгэн болсноо мэдэх үү?!"

Залуу ширээ цохин босож, гар дахь аягаа хананд өлгөсөн зураг руу шидвэл жаазны шил нь хагаран, доош унахдаа шалаар нэг тарж орхилоо.
-"3 жил болсноос хойш дуусгах нь болж л дээ, Хан Хэжи, бүхнийг эцэслэе."

Жонсү гадуурх хүрмээ аван эргэлзэх, харамсах зүйл юу ч үгүй хүн шиг хайрт эхнэрээ нулимсан далайд орхин гарлаа.

Бүсгүй уруулаа хазлан зогсох агаад нулимсаа дахин тэвчихүйеэ бэрх болоход эхэр татан уйлсаар нүүрээ даран доош суув..

Шинэ жилийн өмнөх орой... Уйтгар гуниг, нулимсаар дүүрэн өнгөрөх нь дэндүү харамсалтай...

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

...Жонсү харанхуй гудмаар тамхиа асаан алхаж, зам дагуу сандал дээр суугаад Раунд хэлсэн хатуу үгс, уур хилэнд автсандаа хашхиран өгүүлсэн зүйлсдээ харамсан өөрийгөө буруутгана.

Цас будран орж, хорвоо дэлхий тэр чигтээ хун цагаан. Гудамжинд өлгөсөн гэрлүүд, чимэглэсэн гацуур шинэ жилийн уур амьсгал орсныг илтгэнэ.

Тэр тэнгэр ширтэн, тэнэгээ гайхан байтал таяг тулсан жижигхэн өвгөн хаанаас ч юм гарч ирээд хажууд нь зогсох ажээ.

Үл таних тэр өвгөн таягаараа газар тоншоод, түүний гар луу нударч:
-"Хүү минь, сохор энэ өвгөн алтан бөгжөө газар унагачхаад олохгүй юм. Залуу хүү чи аваад өгөөч".

Жон Сү  уртаар санаа алдсаар доош тонгойж хэсэг тэмтчээд гар хийцийн бөгж түүн рүү сарвайгаад:
-"Энэ байнаа өвөө. Өвөр дээр чинь тавилаа шүү"

Өвгөн тэр л зүйлийг дэндүү ихээр нандигнадаг бололтой энгэрийн халаасандаа лав хийлээ.
-"Хүү минь хоолой чинь уйтгар гунигаар дүүрч, зүрхэнд чинь хар манан татжээ. Тунгалаг ариун мэлмий чинь харуусал гунигаар дүүрснийг би мэдэрч байна. Шинэ он гарахад хэдхэн цаг үлдсэн атал одоо үедээ үлдэхээр тэмүүлэх мэт санагдана. Юу болсныг хуучлаач."

OneshotsWhere stories live. Discover now