2. Understand

75 5 1
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Н. Анужин
Хаяг: @ANDDGLE_
Бичсэн: Oyuka Yuko
Бичвэрийн нэр: Understand


*****

Их сургуулийн оюутан болох их л догдолмоор зүйл ч түүнээс догдолмоор нь өөр оронд суралцах. Гэж бодсон ч ёстой худлаа юм болсон доо.

: Ёоо манай сургуулийн нөгөө чибол байна даа. Тэр сая над руу ирмээд. (Чибол- баян айлын хүүхэд ер нь л баян хүнийг хэлнэ)
: Ямар азтай юм бэ, бүр атаархаж байна шүү.

Охид өөд уруугүй нөгөө сагсуу амьтныг магтаж гарна. Ёстой ядаргаатай. Хажууд нь нөгөө сагсуу нь бүр хамраа сөхөөд явж өгнө. Тэгээд болоогүй хамгийн аймар нь тэр сагсуутай бие даалт дээр дандаа 1 баг болно.

: Үжин~ хоёулаа өнөөдөр хоолонд орох уу? Би чамайг даах болохоор нэрэлхэлгүй явахад болно~.
: Нэгт би Үжин биш Анужин. Битгий хамт явдаг охидынхоо нэрээр дуудаад бай. Хоёрт бие даалтаа хийх гэж л чамтай байгаа болохоос биш хамт байхыг хүссэндээ байгаагүй шүү за юу Чэнлэ гуай.

Чэнлэ: За даргаа.
......

Бүгдийг эхнээс нь цэгцтэй яривал би Солонгосдоо нэлээн нэр хүндтэй сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болоод их л баярлаж байсан юм. Тэгээд сургуульдаа ирээд сурж эхэллээ шүү. Эхний жил юм болохоор бүгд л гоё. Бүр харж явдаг хүнтэй ч байсан. Тэр хүн нь энэ сагсуу. Одоо бодох нээ би яг сохорсон байсан байхаа.

Чэнлэ: Юугаа бодоод над руу таг гөлрөөд байгаа юм. Дахиад дурлачихсан уу?

Би: Мөрөөдөж л бай. Ямар мөнгө төлөх юм биш.

Чэнлэ: Надад дурлана гэвэл хэдийг ч хамаагүй төлье. гэж доороо дэвхцэх нь холгүй номын сангаар дүүрэн орилоод хаях нь тэр.

Би: Ээ нүдний булай. Энэ сагсуу чинь бүр галзуурчихсан байна шдээ. Бие даалтаа март чамтай бол бүтэхгүй юм байна.

Ичсэндээ болоод ч тэр үү үгээ дуусгаад л шууд номын сангаас гарчихсан. Одоо нөгөө охид нь муухай хараад явж өгнө дөө. Амрах гэж байхад Чэнлэ гэж нэг тээр байна аа. Одоо ч дүн будаа.

Сургуулиас гарахад хүйтэн жавар намайг тэврээд авах шиг л болов. Аргагүй дээ 12 сар бараг дуусаж байхад.

POV AUTHOR

Анужин гараад явсны дараахан Чэнлэ ч бас гарав. Сургуулиасаа гараад явж байтал цас будрах ба урд нь түүний харж явдаг охин тэнгэр өөд хараад амандаа юм бувтнана.

: Сонин хүн шүү гэж инээгээд түүний зүг алхахад хуулийн ангийн оюутан түүний хайртай охин руу чиглэн тэврээд авав.

Хэсэг гөлөрч зогссоноо тэдний зүг хурдтай гүйх нь холгүй ирээд охины гараас огцом татаж : Анужин болзоондоо ирэхгүй байсан энэ залуутай саатаа юу? Алив болзоондоо явья.

Анужинг үг ч дуугараагүй байхад аваад явах нь Чэнлэгийн хувьд бахархмаар үйлдэл байсан ба Анужингийн хувьд түүний зүрх нь зогсох нь холгүй цээжиндээ багтахгүй чанга чанга цохилно.

Хэсэг тэр хоёр чимээгүй явсны эцэст нэг гацуур модны дор очин зогсов.

Анужин: Хөөе сагсуу жинхэнээсээ галзуу-

Чэнлэ: ЛэЛэ. Сагсуу биш ЛэЛэ гэж дууд.

Анужин: Ёстой нээрээ наад биед чинь юу шүгэлчихсэн юм бэ? Больж үз. Явлаа

Гээд цааш харахад нь Чэнлэ ардаас нь явуулахгүй гэсэн шиг чанга тэврээд: Миний биед чамайг гэх хайр ороод ирчихсэн гарахгүй байна. Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй ч чамайг харахаар л цаг хугацаа удаашраад байдаг. Шууд надтай үерхээч гэхгүй ээ. Чамайг надад сайн болтол би хүлээнэ. За баяртай.

Тэврэлтээ салгах гэтэл Анужин гарыг нь атгаад: 12 сарын 25. Хоёулангийнх нь анхны өдөр шүү.

Эр эм хоёр бие биенрүүгээ зөөлөхнөөр харж, гадаа цас бударч , харанхуйд гацуур гэрэлтэж байгаа нь яг л киноны зураг авалт болж байгаа мэт.

Хайр яг л тойрог дүрс шиг. Хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй хэзээ төгсөх нь ч бас. Энэ бүхнийг чамтай уулзаад л би ойлгосон. Миний хэзээд дуусахгүй тойрогт тавтай морил ЛэЛэ.

 Миний хэзээд дуусахгүй тойрогт тавтай морил ЛэЛэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.








(One shot бичих амаргүй байдаг юм байна. Таалагдсан таалагдаагүй аль нь ч бай цаг гаргаж уншсанд чинь баярлалаа.)

OneshotsWhere stories live. Discover now