11. Promise

53 1 0
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Burte Dorjnyambuu
Хаяг: @carry_with_rose
Бичсэн: Budkalways Sadness
Бичвэрийн нэр: Promise


*****

12-р сарын сүүлийн долоо аль хэдийн шинэ жилийн уур амьсгал оржээ. Хүн болгон бугын эвэртэй даруулга зүүж улаан болон ногоон өнгө хаа сайгүй харагдана. Дурлалт хосууд хоорондоо хөтлөлцөн алхаж 2 биеийнхээ гарыг дулаацуулан духан дээр нь үнсэж нүднээс нь хайрын харцаар нэгэн рүү гээ ширтэх нь ямар нандин харагдана гээч.

     Энэ бүхнийг өөрөө мэдрэхгүй цонхоор харан гэрийн хорионд сууна гэдэг гунигтай юм.

Ээж "Пак Наби гуай. Идэж уусан бол эргэн тойрноо янзалж цэвэрлээч. Хэзээ энэ гэрээс гарч хүн амьтантай уулзах гэж байна. Наад нүүр царайгаа хараач нөл батга. Хамгийн сүүлд хэзээ нүүрээ угаасан...." Гэх мэтээр л үглэж гарав. Хэн л энэ гэрээс гарахгүй шүү гээд байлаа даа хммм.

  Юу ч гэсэн нэгэнт ээж орж ирээд хавийн уур амьсгал байхгүй болгосон болохоор доошоо бууж юм идье.

  Аав ширээний ард сууж утсаа оролдож байгаа харагдана.

Аав" Өө миний охин буугаад ирэв үү яасан эрт сэрээв дахиад жаахан унтахгүй яасан юм"

"Ммм зүгээр ээ сэрчихсэн байсан юм"

Өнөөдөр ялтачгүй гармаар санагдаад байсан тул гарахаар шийдэв ээж зөвшөөрөх байх. Дээд давхар луу гарч усанд ороод толинд харав...Нүдний доогуур харлаж зовхи жоохон унжчихаж дух болон эрүүгээр батга гарч хамар хацар зэргээр нүхжилт үүсжээ. Ойролцоогоор 2.3кг нэмсэн мэт санагдана.

Энэ би биш юм сан. Түүнтэйгээ уулзахдаа жаахан охин байсан мэт санагдана.

Өөрийгөө толинд харж гутран зогсож байгаад нүүрээ будахаар шийдэв.

Хөнгөн энгэсэг тавиад нүдээ бор өнгөөр будлаа , уруулаа улаан ягаан өнгөөр будахад нүүр минь урьдынх шигээ сэргээд ирэв.

Тэр намайг нүүрээ будахад дургүй байсан.

" Наби хөөрхөн байж будгаар яах юм бэ ммм? Чи минь байгалиараа хөөрхөн шүү дээ"

Новш гэж яагаад ганц үйлдэл хийх бүрд тэр харагдаж бас сонсогдоод байгаа юм бэ?

...Хувцасны өрөө рүүгээ орон өнөөдрийн цаг агаарт тохируулан хувцаслахаар шийдэв.

Хоолойтой ноосон , цамц бариу жинс, саарал пальто. Төгс

Сөүл хотын гудмаар алхаж яваа хүмүүс бүгд л цаанаасаа жаргалтай харагдана. Бас л бодолд дарагдчихлаа.

OneshotsWhere stories live. Discover now