4. Зул сарын ид шид

104 5 1
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: З. Баярбаатар
Хаяг: @hidingher_
Бичсэн: Shurtsetseg Battsogt
Бичвэрийн нэр: Зул сарын ид шид


*****

.....Намайг хэзээ ч хайрлахгүй төгс төгөлдөр гэмээр түүнд дурлаж, долоо хоног бүр ширээн дээр нь захиа үлдээж эхлэснээс хойш 2 жил өнгөрчээ. Өөр нэгнийг хайрлан аз жаргалтай байхад нь ч, хүнд хэцүүд өвдөг сөхрөн ганцаар уйлж суухад нь ч түүнийг л гэх хайр минь хэзээ ч өөрчлөгдөж байсангүй.

Хамгийн дотны найз Раун энэ л бүтэлгүй ч гэх үү, аль эсвэл чин үнэнч гэх үү өрөөсөн хайрын минь төлөө ширээн дээр нь мэдэгдэлгүй үлдээх гэж их ч зовно.

Харин өнөөдөр энэ л сул дорой хайр сэтгэлээ өөрийн биеэр илчлэхээр энэхүү захидлыг би тэрлэн сууна. Дурлалт тэр минь надаас 2 ах. Ахлах сургуулиасаа эхлэн өнөөг хүртэл хайрлаж буй хөрш ах. Их сургуулиа төгсөхөд ердөө зургаахан сар үлдээд буй том залуу. Миний л хайр Ким Жүнги...

Раунаар өмнөх шигээ л ширээн дээр нь тавиулах эхний захидлаа бичиж эхлэв.

-"Энэ хорвоо дэлхийг минь гийгүүлэн сар болон мандсан хайрт Жүнги минь. Чамдаа нэргүй захидал илгээж эхлээд аль хэдийнээ 2 жил, 2 зул сар өнгөрч чи минь нэг л мэдэхэд их сургуулиа төгсөх болжээ. Энэ л хугацаанд чамдаа өгсөн хайр минь ямар ч үед хэзээ ч хувирч байгаагүй юм шүү. Нэгэн хэвийн уйтгартай байсан миний дэлхий чамаас минь цацрах гэрэл гэгээгээр бялхаж илүү их аз жаргалыг мэдрэх болсон. Магадгүй энэ захиаг уншин суугаа хайрт чинийхээ хувьд би ердөө чамайг хайрладаг олон бүсгүйн нэг байх. Маргааш болох зул сарын гайхамшгаар чамтайгаа би уулзъя. Хэзээ ч энэ л намайг хайрлахгүй байвч чин сэтгэлийг минь хүлээн аваарай. 14 цагт сургуулийн урд хаалган дээр хүлээн зогсъё чамайгаа... Энэ зул сар ид шидийг авчран өгөг."

Догдлон суусаар захиагаа бичиж дуусаад унтахаар орондоо орлоо. Гараа атган залбиръя. Түүний минь над руу харах харц хайраар дүүрэн байг...

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Өглөөний 6 цаг 30 минут. Сэрүүлгийн дуу хангинахаас өмнө эртлэн босож хувцсаа өмслөө. Сургуулийн зүг яаравчлан алхахдаа зул сарын гайхамшиг надад аз жаргалыг бэлэглээсэй хэмээн түмэнтээ гуйна.

Цас будран орох ба аль хэдийнээ шинэ жилийн уур амьсгал оржээ. Өглөөний хүйтэнг үл ажран цасаа цэвэрлэх хоолны газрын эгч нар, дэлгүүрийн урд дуулан зогсох хүмүүс. Яг л бүх зүйлсийг минь ивээн буй мэт сайхан.

OneshotsWhere stories live. Discover now