Зул сарын бэлэг:
Хэнд: Miraxney K.Flores
Хаяг: @Mirannie_
Бичсэн: Urngo Na
Бичвэрийн нэр: Amour et douleur (Хайр ба өвдөлт)Миний хайрт Жон Жонгүг. Миний хувьд уушиглах агаар ундаалах ус шиг минь чухал нэгэн байлаа. Түүнтэй уулзаагүй мөч бүртээ түүнээр дутаж, дулаахан тэврийг нь мэдрэхдээ нар шиг гэрэлтдэг байв. Ингэж л дурлаж явлаа би. Тэнгэрт нисэх шувуудаас илүүд дүүлж тэртээд үзэгдэх сарнаас илүү үзэсгэлэнтэй явсан үе минь.
Ингэж л дурлаж явлаа. Анхны хайраа хүлээдэг байсан арван хэдэн настай охины мөрөөдлийг биелүүлж хорвоогийн жаргал жинхэнэ хайрыг мэдэрч үзсээн би. Дурлалдаа сохорч дүүлж явахдаа би харин тэр өндрөөс унахдаа хэр өвдөх өө мэдээгүй юм.Харж шохоорхож явсан үе минь галын цог шиг. Хайрлаж дурлалцсан үе минь дүрэлзэх гал шиг.
Холдож хагацсан үе минь харин хоосон хүнхэр үнс шиг.Үнс. Биднийг зүйрлэвэл би мод харин чи гал. Тийм их хайр дулааныг мэдрүүлчихээд явах үед чамгүй би хар саарал үнс л болж үлдэнэ. Хэнд ч хэрэггүй хог шиг үнс...
Анх удаа нүднээс чинь тийм их уур уцаар харагдахад миний нүд унтарч байв. Ахиад харин хууран мэхлэлт харахдаа миний нүдэнд урам хугаралт үзэгдэж байв. Гэсэн ч би тэсэж байв. Түүхээ би дуусгахыг хүсэхгүй байлаа. Хайр үлдсэн гэж итгэсэндээ. Гэхдээ байгаагүй юм. Тэр итгэсэн хайр минь байгаагүй юм. Аль хэдийн хөрчихсэн байсан. Тэгээд өөр нэгэн лүү явчихсан.
Ингээд би чиний амнаас сонслоо. Хар нүх мэт тэр үг хамаг итгэл найдвар, хүч чадлыг минь сорно.
"Салцгаая"
Энэ үгийг хэлэхдээ чиний нүд юу ч юм үл өгүүлнэ. Харин миний нүд уйлж байсан юм.. Үгүй байгаасай гэсэн лааны дөл шиг өчүүхэн итгэлийг минь унтраасан үнэн. Энэ жинхэнэ үнэн байлаа. Тэр аль хэдийн өөр нэгнийг сэтгэлдээ тээж. Харин зүрхэнд нь байсан би арчигдчихсан гэх үнэн.
Чи байхгүй би өөрийгөө хараана. Яагаад ийм хүчгүй байгаагаа. Чи л байхгүй бол юу ч хийж чадахаа байсан сул дорой өөрийгөө. Харин тэнд өөр хүнтэй жаргалтай байгаа чамайг яагаад ч үзэн ядаж үл чадна. Ингэтэл нь намайг эрхлүүлж өөртөө дасгачихжээ Жон Жонгүг.
Хажуугаар зөрсөн болгон өнгө алдсаныг минь гайхаж бид хоёрыг салсан гэхэд бүр ам нь ар дээрээ гартал гайхна. Тэгтлээ сайхан хосууд байжээ бид. Тэгээд яахавдээ одоо салчихсан юм чинь. Би хичээж байлаа. Хамгийн сүүлд хэлсэн 'Сайхан амьдраарай' гэсэн үгийг чинь санаж. Яаж амьдрахаа яруу тодоор харуулна аа гэж. Тэгээд би шийдсэн. Чамайг л сануулаад байгаа гэрээ орхиод гадаад луу нисэхээр.
Өнгөрсөнтэйгөө зууралдахыг хүсэхгүй байна. Цаг хугацаа яваад байгаа ч сэтгэлээс минь явахгүй байгаа чамайг тавьж явуулахын тулд би алс холыг зорьлоо.
Ээждээ үнсүүлээд аавдаа тэврүүлээд эх орныхоо салхиар цээжээ дүүртэл амьсгалчихаад сэп хийтэл санаа алдана. Баяртай эх орон минь Баяртай миний Жон Жонгүг.
Сүүлчийн удаа чамайгаа минийх гэчихье. Үүнээс цааш чи минь ингээд албан ёсоор хүнийх боллоо.
Онгоцны цонхоор үүлс үзэгдэж эх орноосоо явахдаа би чамайг ийнхүү өөрөөсөө тавьж явууллаа.
Алсад ярайн үлдэх эх хот минь бидний түүхийг гэрчлэх мэт барайн үлдэж тэртээд гэрэлтэх их далай харин цааш явах хүч мэт гэрэлтэн мэлтийнэ.
Ингээд би ирлээ. Парис. Хайрын хот гэгдэх энэ хотод би хайраа мартахаар ирлээ. Онгоцны буудлаас гараад явахад Парисын тэнгэр өөдөөс мэлтийнэ.
Түрэмгий салхи нь хүчтэй үлээж
Түүнгүй улс сэтгэл ганцаардуулавч
Хөх тэнгэр л цэлмэг байвал
Хөнгөн гуниг холдон одно оо...