5. Promise of Christmas

80 3 0
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Номингэрэл
Хаяг: CcheryJeon
Бичсэн: Indranil
Бичвэрийн нэр: Promise of Christmas



*****

( "Jungkook- Still with you" сонсож байгаад уншаарай>< )

*****

          Ямар ч гэрэл үгүй харанхуй өрөө. Гадаа хэдий өдөр болж байгаа ч хөшгийг нь хүртэл хаачихсан учир түүнийг нэвтлэн тусах гэрэл үгүй агаад өрөөнд агааржуулагчний чимээнээс өөр сонсогдох зүйл үгүй. Өрөөнд тавьсан ганц орон дээр захидал барин хэвтэх залуу гар дахь захиагаа нүүрнээсээ холдуулан энгэртээ наан мэгшинэ. Өрөөний хаалганд түлхүүр хийх дуу сонсогдоход тэрээр нулимсаа шудран босож суух агаад хүн орж ирэхийг хүлээн хаалга ширтэнэ.

Хэзээд дасал болсон хувцастай сувилагч орж ирэн түүнд хийх ёстой тариа болон эмийг нь өгчихөөд буцан гарахдаа нэгэн зүйлийг санасан бололтой буцан ирээд

Сувилагч: дахиад л нөгөө охиноос захидал ирсэн. Эмгэг чинь харьцангуй гайгүй болсон болохоор ганц ч гэсэн захиа сэтгэлийг нь бодоод хариу биччихэж болдоггүй юм уу? Хөөрхий минь их л олон захиа хүргүүллээ дээ хэмээгээд санаа алдахад нь

Жонгүг: болохгүй ээ, дахиад жоохон л хүлээчихвэл эндээс гарах болохоор тэр үедээ л түүн дээрээ эргэж буцалтгүй нэг мөсөн очих минь гэхэд

Сувилагч: хоёрхон өдөр хүлээ дээ. Эмчид чамайг гаргаж болох эсэхийг чинь асууж өгье гэхэд

Жонгүг: баярлалаа хэмээгээд босон хөшгөө нээгээд буцан орон дээрээ ирж өөрт нь хаяглагдсан захиаг дэлгэлээ.

       "Сайн уу? Хайрт минь. Энэ захиаг унших тэрхэн өдрийн мэнд хүргэе! Өнөөдөр 12 дугаар сарын 20. Чамд хаяглаж буй миний 901 дахь захидал. Чамд зориулж хаяглагдсан эдгээр захиаг уншдаг үгүйг чинь мэдэхгүй ч гэсэн уншдаг л байж таарна хэмээн өөрийгөө тайтгаруулах юм. Миний нэрийг илбэх мэт дуудах чиний тэр намуун зөөлөн хоолойг их санах юм даа. Чамайг санасандаа ч юм уу шөнө хүртэл зүүдэлж сэрэх юм. Бас өнөөдөр чиний минь дуртай цас орсон. Чи минь хажууд минь байсан бол намайг дагуулж гараад сэвсгэр цаснаар хамтдаа тоглож байна гэж ихэд төсөөлсөн. Чамайг битгий над дээр ирээрэй гэж их л хатуу хэлсэн болохоор чинь би жаахан гомдсон ч чинийхээ үгэнд орохоор шийдээд захиа бичихээс өөр хийж чадах зүйл алга даа. Хэзээ миний хажууд буцан ирж, намайг энхрийлэх вэ? Би чамайг санадаг шиг чи ч бас намайг санаж байгаа биз дээ? Гурван жил гэдэг тийм ч бага хугацаа биш шүү дээ. Энэ зул сараар надад бэлэг хэрэггүй ээ. Чи л наддаа буцаад ирвэл тэр чинь өөрөө их том бэлэг болж байгаа юм. Их үгүйлэх юм даа. Чамайг хариу бичих бишээ бүр эргэж ирэх хүртэл чинь хүлээх болохоор чи минь л наддаа хурдан эргэж ирээрэй. 'Миний' намайг өмчилдөг тэр том оршихуйг ямар их үгүйлж байгааг чи ч төсөөлөхгүй дээ. Энэ хүрээд захидал дуусгая даа. Дараагийн захидалаа тун удахгүй чамдаа хаягланаа

OneshotsWhere stories live. Discover now