Зул сарын бэлэг:
Хэнд: 설희
Хаяг: @
Бичсэн: Это Ану
Бичвэрийн нэр:****
Бүгд Найрамдах Солонгос улс Итэвон дүүрэг шөнийн 02 : 55 минут.
" Цагдаа байх хэцүү байна уу? Тэгвэл одооноос миний гэмт хэрэгтэн болвол ямар вэ? "
Ширээний хоёр талд суух цагдаа болон гэмт хэрэгтэн. Гэрэл муутай бүгчим өрөө. Гэвч энэ гэмт хэрэгтэн олны танил, алдартай нэгэн гэвэл та итгэх үү?
Onewe хамтлагийн гишүүн, алдарт гитарчин Кан Хён Гү. Хэрэг хийгээд энд байцаагдаж сууна уу? Аль эсвэл хэт олон охидын зүрх сэтгэлийг булааснаараа тэр үү? Тэгвэл олж мэдэцгээе.
Бүгд Найрамдах Солонгос улс Сөүл хот. Ганнам дүүрэг
" Octagon " шөнийн клуб." Хараал идсэн гей гэдэг нэрээс залхаж байна. "
Дуу тусгаарлагчтай хэдий ч хөгжмийн чанга чимээ хангалттай сонсогдох люкс өрөөнд ширээ дүүрэн алкохолын ардах буйдан дээр тухлан суух залуу янжуур тамхинаасаа нэг сорон хажууд нь суух залууд л сонсогдохуйц ийн хэллээ.
" Ким Жин Ү муу адгын новш чиний амьдралыг сүйрүүлэх бодолтой байгаа бололтой. Чи энэ байдлаараа үнэхээр гей болчихож ч магадгүй юм. "
" Амаа тат, Ха Рин. "
Ёжтой өнгөөр хэлсэн энэ үгэнд нь Кан Хён уурссан янзтай хэлээд хар савхин хүрмээ шүүрэн өрөөнөөс гархаар зэхлээ. Үүнийг харсан Ха Рин байдал өөрийнх нь хэлсэн утгагүй шоглоомноос болсон хэмээн бодон энгэрт нь муур мэт эрхлэх шаргал үстэй Европ бүсгүйг цааш түлхээд Кан Хёны ардаас гарав.
" Кан Хён үдэшлэг дөнгөж дундаа орж байхад ингээд л явах гэж үү? Хэрэв миний хэлсэн тоглоомноос болоод ингэж байгаа бол намайг уучлаарай, за юу? "
Ха Рины сандарсан байртай хэлсэн үгэнд Кан Хён ёжлолтойгоор инээж түүний мөрөн дээр гараа тавин
" Тайвшир. Би өөрийгөө нотлох гэж байна. Чи удахгүй харах болно оо. "
" Биднийг асуудалд унагах ямар нэгэн зүйл битгий хийгээрэй Кан Хён Гү! "
Кан Хён коридорт зогсох олон хүмүүсийг мөрлөн цааш явсаар бараа нь арилах нь тэр ээ.
Ганнам дүүргийн хаа нэгтээ
01 : 55 минутанд." Хөөе! Замаа хараач новш минь! "
Сөүл хотын хөгжил сайтай дүүрэгт ийм гудамж байдаг юм уу хэмээн гайхширам хачирхалтай харанхуй хэсэг.