16. My Christmas dancer

91 4 1
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Budkalways sadness
Хаяг: @zettalways
Бичсэн: Aajuu Prk
Бичвэрийн нэр: My Christmas dancer


*****

Цэнхэр тэнгэр хөвөн үүлсийн цаана нуугдаж шаргал нар сиймхий төдийхнөөр чадан ядан цухуйх өвлийн нэг өдөр. Жавар үргээд салхи сэвшээ төдий намуухан байсан учир алхахад таатай бөгөөд дулаахан өдөр байлаа. Бусаны далай тэвэрт минь багтахгүй ч гараа алдлаад гүйвэл энгэр дүүргээд тэврэх юм шиг дотно харагдана. Хаа нэг газарт мөс тогтож гутлыг минь үнсээд буцах давалгаанд хүйтэн илч нь үл дээшээ харан нүдээ анихад хөвсгөр цас нүүрэн дээр минь хаялна.

" Цас ямар амтагдаж байна? "

Амаа ангайн хэдэн ширхэг цасан ширхэг хэлэн дээрээ тосох гэж хичээхэд танил дуу ард минь хадлаа.

" Чам шиг амтагдаж байна "

Би эргэж харан инээхэд тэр нэгэн нүдээ онийлгон хамраа үрчийлгэх нь хэчнээн хөөрхөн гэж санана. Тэрээр нүүрнийх нь талыг халхлах улаан ороолтоо тайлан над руу дөхөж ирэв.

" Би тэгээд ямар амттай юм дээ? "

Надад ороолтоо зүүлгэхдээ жуумалзан асуух ба хариултаа сонсоогүй байж хацар нь ягаарч харагдлаа. Ийм эгдүүтэйг нь энэ олон жил найзлахдаа анзааргүй юм байна.

" Чи цас шиг амтагддаг "

Намайг инээхэд тэр толгой сэгсрэн дух руу минь нясалж орхих нь тэр.

" Би цас шиг, цас над шиг амтагддаг гэхээр би ямар амт төсөөлөх ёстой юм? "

Тэрээр дурамжхан асуугаад харцаа далай руу чиглүүлэв. Үүлэн цоорхойн нарнаас арьс нь гэрэлтэж үзэсгэлэнтэй бор нүд нь гэрэлтэж харагдахад миний цээжин тушаа газарт учиргүй догдлох мэдрэмж дотрыг минь нүдэн цохилох нь тэр.

" Чам шиг үнэртэж байна. "

Би ороолтонд нь шигдэн хэлээд "Миний нэхэж өгсөн ороолтыг үнэрээ шингэтэл хэрэглэж байгаад баярлалаа" гэвэл тэр инээмсэглээд "Үнэртээ усаа цацчихсан юм. Тэрнээс биш өнөөдөр л гаргаж зүүсэн " гэх дурамжхан үгсээрээ миний сэтгэл ханамжтай баяслыг үгүй хийж орхив.

" Чи хүнийг сэтгэлээр унагаахдаа их гарамгай болжээ. Яагаад тэмцээнтэй байж дураараа гараад энэ хүртэл ирсэн юм! "

Би уурлах гомдохын дундуур асуув. Бид нэг хамтлагт бүжиглэдэг юм. Удахгүй жилийн хамгийн том бүжгийн тэмцээн болох учраас бид бүртгэлээ хийлгээд бэлтгэлдээ хэдийнээ орчихсон байсан. Тэгээд дөнгөж л долоо хонож байхад энэ залуу хэл үггүй хамтлагаас гараад энд нуугдаж байсан. Би түүнийг төрсөн гэртээ ирсэн гэдгийг мэдэх хүртлээ Сөүлийн өнцөг булан бүрийг галзуу юм шиг самарч байснаа бодохоор бачимдаад байх юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 26, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

OneshotsWhere stories live. Discover now