10. Мэдрэмж

42 1 0
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Anuna B.Yeoncarlett
Хаяг: @
Бичсэн: Burte Dorjnyambuu
Бичвэрийн нэр: Мэдрэмж

*****

Ажлын ачаалал нэмэгдсэн оны сүүл сар айсуй. Хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг шинэ жилийн баяр дөхсөөр. Ажлаа тараад гарч ирэхэд урд талын сургуулийн хүүхдүүд ч мөн гарч ирж харагдана. Өнөө л байнгын инээгээд гүйгээд явдаг хүүхэд нэг л гундуй харагдана.

~Хаана гэдгийг нь би мэдэхгүй~

-Минү одоо болно. Чамайг гэхгүй байхад чи мянга араас нь гүйгээд яах юм?
-Чи миний мэдэрч байгаа мэдрэмжийг мэдэх үү? Ямар хэцүү байна гэж санана.
-Би мэдэхгүй. Гэхдээ хийж байгаа үйлдлүүд чинь хэтэрхий тэнэг байна. Чамд илүү сайхан нь гарч ирнэ.
-Тийм ээ тийм. Би тэгж бодсон. Тэгээд тэр гарч ирж байгаа залуу нь хаана байна.
-Яагаад заавал залуу гэж. Эрэгтэй эрэгтэйгээ хайрлах чинь тэнэг ш дээ. Охин нь чамд зохино.
-Ганц байгаа найз нь намайг ойлгохгүй байхад...яах болж байна?...яв..би өөрөө учраа олно.

~Бас л би мэдэхгүй газар~

Замаараа дэлгүүрээс хүнсээ авчихаад орц руу орвол өнөө хүү шатан дээр сууж байдаг юм даа.

-Хөөе хүүхдээ,зүгээр үү?Хар шөнө энд...
-Уучлаарай ахаа одоо явлаа.
-Битгий яв..Бишээ...Үгүй мөн.... Гүээ бишээ...бишээ гүэээ
-Н.нөгө.өө та зүгээр үү?
-Гадаа хүйтэн байгаа.Хэр удаан суусаныг чинь мэдэхгүй ч орцонд их хүйтэн байна.Орж цай уучихаад яв.
-Та их хуучинсаг хүн юмаа XD Наад арга чинь хоцрогдсон шдээ ахха
-Сайхан сэтгэл дээр минь хог хаялаа даа чи.Сайн яваарай.
-За ахаа тоглосог юмаа.Аймар хүйтэн байна даараад байна.Халуун цай ууя.

~Хэн нэгний гэрт~

Үнэхээр тохилог юмаа.Эрэгтэй хүн амьдардаг гэхэд.Эхнэртэй юм болов уу?Бор цагаан харын хослол гайхалтай юм гэж бодон эргэн тойрноо ажиж явтал диффузын үзэгдэл хамар сэтлэх шахав.

Нүдээ аниад үнэртвэл нов ногоон намуун ойн голын дэргэд хайртай хүнтэйгээ элдвийг ярилцан хэвтэж байгаа юм шиг.Цаг агаар нь үүлэрхэг хэдий ч тогтуун нэг л тийм сэтгэлд ойр.
Төсөөлөлдөө автаад өөр ертөнцөд амьсгалж явтал архан талд манантай ойн гүн ,тэр гүндээ хэний ч мэдэхгүй тийм их үзэсгэлэн гоог агуулж байна уу гэлтэй өтгөн хоолой чих гижигдэн сонсогдов.
-Чи ч бас мэдэрч байна уу?Бас харж байна уу?Тэр манантай ойг.
-Юу?
-Урдаа байгаа зургаа харла даа.

Урд байгаа зураг руу хартал үнэхээр үзэсгэлэнтэй ой ба хоёр залуу харагдана.

-Энэ цайны үнэр бас наад зураг чинь.Би энэ хоёргүйгээр оршихгүй байх.Суу л даа.

Зурагны урд жижигхэн ч гэсэн тухтай буйдан байх ба бид хоёр суун ярилцаж гарав.

-Чи сая энэ зургийг хараад энэ үнэрийг үнэртээд...
-Хэлэх ч үг олдохгүй байна.Хэзээ ч ийм мэдрэмжийг мэдэрч байгаагүй.
-Би анх ангийнхантай зургийн урлан орж байсан юм.Тэгээд энэ зургийг харсан.Юу гэдгийг нь мэдэхгүй тийм зүйлийг мэдэрсэн.Зүрхэндээ.Анх удаа л жирийн нэг зурагнаас.
-Та тэгээд энэ зургийг авчихсан юм уу?
-Тийм ээ авчихсан.Ээж ааваасаа гуйн байж бүх дүнгээ онц гаргачихаад авч байсан.Өдөр болгон утсаа ширтээд суудаг байсан ч энэ зургийн тайллыг гаргахын тулд хэдэн ч хамаагүй цагаар ширтээд суучихдаг болчихсон.
-Тэгээд?Чадсан уу?
-Үгүй ээ.Нэг өдөр ээж маань дэлгүүрээс шинэ цай авсан юм.Өрөөнд оруулж ирж тавьчихаад гараад явж билээ.Цайны үнэр, энэ зураг.Би агаар дээр хөөрөх шиг л болсон.
-Тийм ээ би ч бас мэдэрсэн таны яриад байгаа зүйлийг.
-Ингэхэд чамайг хэн гэдэг юи жаалаа?
-Минү.Харин таныг?
-Жисон гэдэг.
-Би чамайг өдөр болгон хардаг.Ажлын урд
-Би таныг өдөр болгон хардаг.Сургуулийн урд.

Зэрэг хэлсэндээ бантан хоёул хоёулаа цайгаа уун ичингүйрэн сууна.Өдөр бүр бие биенийгээ гарч ирэхийг хүлээж суудаг залуус.
Байнгын найзтайгаа хамт хүлээдэг Минү.Үүнээс нь болоод найз нь хүртэл их л бухимдсан байхдаа.

Учрах ёстой хүмүүс хэзээд учирдаг.
Хайр гэдэг оршихуйг бие биенээсээ мэдэрсэн хүмүүс адилхан сэтгэж хардаг гэдгийг батлах үүднээс чамдаа зориулж бичлээ.Нууцлаг, ойлгомжгүй байх байх.Сайн уншаад миний мэдрэмжийг мэдрээсэй.

-Нууц санта-аас хөөрхөн охинд бичив.

The End?

OneshotsWhere stories live. Discover now