15. Fate in our way

62 1 2
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Oyuka Yuko
Хаяг: @Yuko_butterflyeffect
Бичсэн: Bolor Waa
Бичвэрийн нэр: Fate in our way


*****

Би цонхоороо эсрэг талд байрладаг байшингийн цонхоор миний насны эрэгтэй хүүхэд над руу харж байхыг хараад, яагаад ч юм гадагшаа гартал тэнгэр хав харанхуй байгаа мөртлөө нартай байв. Бүр гайхаад зогсож байтал аав юу ч болоогүй юм шиг машинаасаа шинэ гацуур мод гаргаад,
"Min jeong аа, эгчийгээ дуудаад хамт гацуурын тоглоом зөөлц" гэх нь тэр.

Юун гацуур, юун тоглоом...

Байшин руугаа хартал цонхоор Ningning, Yuko 2 аавын авчирсан гацуурыг хараад л баярлаж байгаа болтой инээгээд сүйд. Ингэхэд надаас өөр хүн энэ харанхуй тэнгэрт мандчихсан байгаа нар, хачин байгалийн үзэгдлийг харахгүй байгаа юм байх даа?

Гэнэт л би гудамжинд гарчихсан зогсож байна. Эсрэг талын байшингийн нөгөө цонх руу хартал өнөө хүү чинь Enhypen-ий Sunoo байх юм.

Юу вэ???

Sunoo бүр над руу дотны найзаа харж байгаа юм шиг даллаад, инээгээд л... Би ч бас баярлачихсан даллаад. Үгүй ээ энэ чинь Sunoo над руу даллаад байхад би яаж баярлахгүй байхав дээ.
Хөөх үнэхээр юу болсныг ч, энэ тэнгэр, нар гээд юуг ч анзаарч чадахгүй нь. Бүр Sunoo шүү дээ.
Sunoo доошоо буугаад очъё гээд цонхны цаанаас дохио зангаагаар үзүүлээд байгаа бололтой, би ашгүй нэг Sunoo-тэй уулзах нь гээд үнэхээр хагартлаа баярлаад, байшингаас нь гарж ирэхийг хүлээгээд зогсож байхдаа гэдсэн дотор нисэлдэх эрвээхийн мэдрэмжийг мэдрээд, Sunoo-той яаж мэндлэхээ, фэн нь гэдгээ хэлэхээ ч бэлдээд байж байлаа.
Яг байшингийнх нь хаалга нээгдээд, Sunoo-гийн гар...

"Good afternoon passengers. This is the pre-boarding announcement for flight 89B to Ottawa. We are now inviting those passengers with small children, and any passengers requiring special... "

Нүдээ нээгээд л өөрийгөө хаана байгааг мэдлээ. Хамгийн сүүлд утсаа цэнэглэх гээд залгуур хайж яваад энэ багананы дэргэдэх залгуурыг олж утсаа цэнэглэнгээ шалан дээр сууж байснаа санахтай зэрэгцээд гэнэт утсаа харалгүй унтчихснаа ойлгов. Сандраад утсаа залгууранд залгаатай байгаа эсэхийг шалгах гэж гэнэт хөдөлснөөс болоод удаан нэг чигээрээ суугаад мэдээгээ алдсан хөлөөр нөгөө аймшигт биржгэнэж, зүүгээр хатгаад байгаа юм шиг мэдрэмж өгдөг өвдөлтийг мэдрэх нь тэр.
-"Золиг гэж"
Ашгүй утас минь байна. Санаа амраад, биржгэнэсэн өвдөлттэйгөө эвлэрээд утасны цагаа харав.

OneshotsWhere stories live. Discover now