Зул сарын бэлэг:
Хэнд: Болор
Хаяг: @CouLo4
Бичсэн: Н. Анужин
Бичвэрийн нэр: Зул сарын хамгийн сайхан бэлэг*****
Цас орсон ч дулаахан байсан шөнийн орой гарч одохдоо би түүнтэй таарсан юм. Надруу нэг инээмсэглэчихээд явах нь тэрний хувьд хэвийн үзэгдэл болж. Надад харин өдөр бүр шинэ тэдрэмж өгдөг тийм л дулаахан.
Өвлийн хахир хүйтэнд гар , хөл цэв мөс болоод хөдлчихсөн, бараг л хөлдөж үхэхийн зааг дээр явж байсан ч Жинёнийн царай, үс, уруул, хамар юуг нь ч харсан бай буцаад л дулаацчихдаг сэтгэлийг яалтай.
"Сайн уу?" хэмээн мэндэлчихээд улаан ороолтоо намируулах нь цаанаасаа л хөөрхөн. Би ч явсан хойно нь гараа даллаж үлдээд араас нь жаахан жаахнаар алхалж эхэллээ. Араас нь ажигласаар байгаад сурчихаж. Хэзээ ч хажууд нь явж байгаагүй учраас одоо хүртэл ганц ч удаа болтугай хамт ярилцаад явж байхыг бодохов дээ. Тэнэг ч юм даа би.
Нилээн хурдан алхсаар ард нь ирэх мөчид Жинён зогсож орхив. Би ч мөн сандарсандаа явж байсан газраа гацав.
Тэр хэсэг зогсож байгаад наашаа эргэж хараад юм хэлэх гээд чадахгүй байгаа мэт л эвгүй харж байснаа,
"Хажууд хамт яв л даа. Байнга л хойно байх юм" гэв.
Бодол минь биелэсэн үү, эсвэл зүгээр л бид зэрэг бодож таарсан уу гэдэгт л байна. Зүгээр л жаргалтай санагдаж байна шүү. Жил дуусах дөхөөд ирэхээр аз минь эргээд ирж байгаа бололтой.
Би ч гацаж түгдэрсээр хажууд нь очиж зогсов. Хүү~ тайван байгаарай.
"Чамайг дандаа ард яваад байхаар чинь л..."
"Т-тийм шүү. Дандаа л ганцаараа...бас ард чинь явдаг."
Бид хэсэг чимээгүй болсноор яриа өндөрлөлөө гэж бодсон ч тэр надруу цоо ширтэж эхлэлээ. Бүр нүд салгалгүй ширтэж байв. Би улайж байгаа байхдаа. Халууцаад байх юм.
"Чи...Солонгос хүн биш юм уу?"
"Айн?"
"Үгүй ээ. Зүгээр л гадна төрх чинь солонгос хүн шиг лав биш болохоор чинь..."
"Аан, аан тийм ээ хэхэ."
"Хаанаас ирсэн юм?"
"Чи итгэхгүй байх л даа. Монголыг мэднэ биз дээ."
"Хөөх! Монгол хүн гэж үү? Нэр чинь ч гэсэн монгол уу?"
"Тийм ээ, Болор гэдэг."