3. Miracle of December

81 4 0
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Uchral Bbh
Хаяг: @wanyiese
Бичсэн: Номинжин Энхтайван
Бичвэрийн нэр: Miracle of December



*****

Миний амьдралд байсаар ирсэн цор ганц чи минь.

  Хөршүүд болоод долоо хоног болоход манай гэрийнхэн Жүнмёны гэрийнхэнтэй дотно болцгоосон байсан сан.

  Авсан юм болгоноо бие биетэйгээ хувааж зараалд нь би ч явдаг байсан болохоор Жүнмён бид хоёр хамгийн сайн найзууд болж зарим нэг нь бүр холбон үерхвэл сайхан харагдана даа хэмээх цуурхлууд эргэн тойрноор эргэлддэг байсан ч тоолгүй өнгөрдөг байж...

  Би ам бардам хэлж чадна Бэ Жүхён миний хажууд шантралгүй хажууд үлдсэн цор ганц хүн байсан гэж.

   Гэхдээ одоо тэр минь алга.

Арван Хоёрдугаар сарын дундуур ганцаараа гудман дахь ганган гацууруудыг харж хөөрөлдөн инээн бэлгээ цуглуулах хүүхдүүд рүү мишээнгээ өдий хүртэл болсон бүх зүйлүүдийг бодно.

⁑⁛⁑⁛⁑

   Жилийн өмнө У Сэүн хэмээх залуутай танилцсан юм. Нүд хөмсөг биеийн галбир гээд бүх зүйл нь л төгс гэмээр. Гэвч бүх зүйл төгс байдаггүйн адил тэр тоглогч хөвгүүн байсан. Миний ганц эмэгтэй найз болох Жэнни "Жүхён минь буруу хүнтэйгээ учирчихлаа шүү дээ. Жүнмён чамд сайн шүү дээ. Анзааргагүй охин минь" гэж хэлж билээ.

  Тэр үед Сэүнд ховстуулчихсан байсан учраас хэн юу хэлнэ тэр нь надад хамаа байгаагүй ээ " Үгүй дээ хонгор минь Жүнмён миний хамгийн сайн найз шүү дээ надад сайн биш" гэхэд Жэнни санаа алдаад л өнгөрсөн.

  Сэүнтэй өнгөрүүлсэн эхний хагас сар үнэхээр гайхамшигтай байсан. Гэрээс минь авж сургууль дээр салалгүй завсарлагаа болгоноор уулзаж, өвөрмөц болзоо хийн 6сарыг өнгөрүүлэн. Амьдралыг түүнтэй цуг солонгон өнгөөр будсан ч тэр минь буцаад л хар саарал өнгөөр будчихлаа. Салахаас өмнөх саруудад уулзах үедээ утсаа шагайн үг соливол хэрэлдчихээд зарим үед

"Яршигтай юм Аирин би чиний хүүхэд биш шүү дээ" гэх мэтээр шууд л төвөгшөөчихдөг байсан нь намайг газар дор булшлах шиг л болно.

Ийм байдалтай 12сар гаран энэ хугацаанд Жүнмён  "Жүхёнаа чи минь ийм байгаагүй шүү дээ. Хамгаас хөгжилтэй өөдрөг үзэлтэй чи минь ингээд хэвтэх чинь хэдэн мянган сумаар нэвт сүлбэхтэй адил байна." гэж хэлэх үед л анзаарч байсан юм.

OneshotsWhere stories live. Discover now