13. Who

52 1 0
                                    

Зул сарын бэлэг:

Хэнд: Aajuu Prk
Хаяг: @Incherrylove
Бичсэн: Б. Ганчимэг
Бичвэрийн нэр: Who


*****

Жич: Энэхүү бичвэр дээр гарч байгаа дүрүүд болон үйл явдал нь 100% миний оюун санаанаас гарсан зохиомол болно. Мөн Чой Бомгюн овгийг Пак, Кан Тэхён овгийг Жон болгон өөрчилсөн болно.
Жон Жонгүг, Пак Жимин нар нь BTS хамтлагийн гишүүд бол Чой Бомгю, Кан Тэхён нар нь TxT хамтлагийнх болно.

*****

2022.12.20

Цас бударсан сэрүүн өглөө. Цонхоо нээлттэй унтчихсан болохоор өрөөгөөр дүүрэн хүйтэн жавар хургажээ. Нар ээж, халаалт чадлынхаа хэрээр ажиллаж байгаа ч гаднаас орж ирэх хүйтэнг давж дийлэшгүй байх шиг. Хөнжлөөсөө арай гэж босон угаалгын өрөөг зүглэв.

Халуун шүршүүр дор зогсохдоо өчигдөр болсон маргааны талаар эргэн саналаа. Ингэхэд би юунд тийм эмзэг хандсан юм бол. Уг нь найзуудтайгаа л хөгжилдөөд ирнэ шүү дээ. Гэхдээ л өөр хүмүүстэй хамт явж байгаа нь миний тэвчээрийг барсан хэвээр.

Уснаас гараад хувцсаа өмсөөд гарахаар үүд зүглэтэл ах орж ирэхтэй таарав. Урьдныхаараа л надруу нэг хөмсгөө өргөж харчихаад өрөө рүүгээ яваад орчихов. Би ч ахын саяхан тавиур дээр орхисон машины түлхүүрийг гартаа атгаад инээмсэглэсээр гарав. Гадуур шинэ жилийн уур амьсгал ороод, хот гацуураа засч өнгө нэмжээ.

~~~

Өчигдөр хэдий маргалдсан ч өнөөдөр төлөвлөсөн ёсоор Сөүлтэй ойр байрлах цанын баазыг зорив. Яагаад миний төлөвлөгөөнд түүний үзэл бодлын зөвшөөрөл хэрэгтэй гэж?

Явсаар зорьсон газраа ирэх агаад түүний талаарх бодлууд тархинаас гараагүй ч ядаж өнөөдөр түүнгүйгээр цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр толгойгоо хөнгөхөн сэгсрээд инээмсэглэсээр үүдний тэнхимийн зүг алхав. Тэндээс өөрт хэрэгтэй зүйлсээ авна шүү дээ.

Цаг харвасан сум шиг өнгөрч, бүрэнхий нөмрөн авсан байх аж. Өдөржин энэ хавиар эргэлдэж, хаана юу л байна бүгдийг нь туршиж үзсээр эцэст нь биеэ ядарч цуцсаныг сая л анзаарав. Гэсэн ч ахин цанаар гулгахаар дээшлэв.

-: Бомгю, одоо больсон нь дээр байх аа. Явцгаая, гадаа ч бүрэнхий болж байна.

-: Ганц л гулгачихъя. Хэсэгтээ ийшээ дахиж зүглэхгүй шүү дээ.

OneshotsWhere stories live. Discover now