9. My Beloved

50 0 0
                                        

Зул сарын бэлэг:

Хэнд: Emmy Tsendsuren
Хаяг: @emmy_world
Бичсэн: Н' Номингэрэл
Бичвэрийн нэр: My Beloved


*****

Чиний намайг хайрласан хайр мянгад ганцхан.Чимээгүйхэн инээмсэглээд намайг дэмждэг инээд чинь саяд ганцхан.Чи намайг тийм л нандин хайраар хайрладаг.Би чамайг дотроо ийм л үнэ цэнэтэйгээр мэдэрдэг.

Өглөөний сэрүүлэг яг цагтаа үүрийн жиндүүхэн салхи ч яг цагтаа. Бас нэмж хэлхэд ээжийн намайг дуудах уянгалаг хоолой ч яг цагтаа.

   Удахгүй өвлийн амралт эхлэх болж байгаа учраас нэгхэн сар тэсчихвэл амранадаа гэсэн сэтгэлээр л өглөөг угтах юмдаа.Бүх зүйлээ жин тан болгон сайтар зузаалаад сургуулийн зүг явлаа.

   Сургуулийн хаалгаар орход дулаахан орчин том томоос том гацуур.
     
      "Гайхалтай сургуульдаа ирэх шалтгаан минь ганцхан энэ гацуур гэхэд итгэхгүйдээ гэхдээ л тийм"

    Ангийн хаалгаар ормогц "Жүёон хэзээ ирж байгаа юм бэ..." гэсэн найзын минь хоолой намайг угтана.
Ингээд дуудах найз байгаа нь хичнээн гайхалтай гээч.

    Багш ч тэгэсхийгээд орж ирэн хичээлийн ирц дугуйлан гэх мэт зүйлүүд яриад гарлаа. Багшийн араас хичээл орох багш нар ээлжлэн орсоор цайны цаг болох нь тэр ээ. Хамгийн хүлээдэг цаг чинь энэ шүү дээ.

   Хажуунаас Мики" Чи дугуйландаа хэзээнээс явах юм бэ,хичээл амрах дөхөж байна тэгээд ч чи зургаа зурахдаа жаргалтай байдаг биз дээ хонгорхон минь"
  
  "Тэр ч үнэн л дээ гэхдээ багш солигдсон болхоор явах хүсэл ч төрхөө болиод тийшээ зүглэнэ гэхээр л  нэг тиймхэн болчихсон"

  "Тэгвэл чиний хүсэл сонирхол чинь багшийгаа дагаад нисчихсэн юм биш үү" гээд инээж эхлэв.Түүний үг ч оргүй хоосон биш ээ.

    Би багшдаа хамгаас илүү хайртай, багштайгаа ярилцаад л зургаа зураад суувал орой болсныг ч анзааралгүй суучихдаг тийм л хүүхэд байсан. Зураг бол амьдралын минь аз жаргал.

   "Гэхдээ Жүёон минь хэлэх зүйл байна.Доод курсид царайлаг хөвгүүн ирсэн гэж байналээ дээрээс нь зураг зурдаг гэсэн.Ирсэн өдрөө л зургийн ангийг хайж олоод бүртгүүлчихсэн гээд боддоо яг чам шиг зурганд галзууртлаа хайртай байх.Чи нэг хараач чиний сэтгэлийг буцаад аваад ирэх ч юм бил үү" гээд хачин жигтэй харцаар хараад эхэллээ.

   Энэ яриаг сонсоод очоод үзхэд гэмгүй л байх гэж бодон Микид хичээл тараад очхоо амлалаа.Надаас илүү тэр надад санаа зовж байгаа нь дэндүү хөөрхөн.

  Зургийн ангийн хаалгыг татах гэж байгаадаа итгэлгүй байгаа ч Микид амалснаа санан хөнгөхөн тогшоод ортол хэн ч байсангүй ээ.

  Үгүй ээ нэг хүү цаана сууж байна.Намайг ч анзааралгүй зургандаа төвлөрөх тэр хүү дэндүү дотно юм. Буцаад гарсан нь дээр гээд чимээгүйхэн буцаад алхаж байтал

   "Чамд ямар нэгэн зүйлээр туслах уу?"

  Араас дуудах энэ хоолой дэндүү гэмээр уянгалаг зөөлөн үзэсгэлэнтэй юм.Хэдэн хором анги чимээгүйд автан юу гэж хариулахаа бодон зогсход тэр аль хэдийнээ надаас гурван алхмын зайд иржээ.

  "Аан би зүгээр багштай уулзах гэж ирсэн юм.Төвөг болсон бол уучлаарай" гээд бөхийгөөд дээшлэхдээ би түүний энгэр дээрх нэрийг нь уншиж амжсан юм.

Жон Жэхён

    Мөрөөдөл шиг сонсогдож уран зураг шиг тархинд сийлэгдэж  аялгуу шиг зүрхэнд хоногшин үлдэх түүний нэр хамгийн нандин нь байлаа.

    ~Жэхёны талаас~
  
Чимээгүйхэн орчинд цагаан цаасан дээр зураг зурах хичнээн гайхалтай гэж санана.Шинэхэн будагны үнэр өмнө минь байрлах цагаан цаас зүрхнээс шивнэх үгс гээд энэ мэдрэмжүүд хамгийн сайхан нь.

  Ирээд удаагүй дасаж амжаагүй байгаа ч энэ сургуулийн урлангийн  өрөөнд аль хэдийн дурлачихсан.

  Хаалга тогшсоныг сонссон ч юу ч бодолгүй суухад нэг охин ороод ирлээ.Тэр намайг анзаараагүй болхоос биш орж ирхэд нь л би түүнийг аль хэдийн харчихсан.

  Тэгээд хэдхэн секунд, дурлал минь өөрчлөгдөхөд нэг л дойль хангалттай байлаа.Анхны харцаар дурлана гэдэг нь энэ байж.Биеээр тог гүйж харц минь тэрлүү гүйж зүрх яг л цээжнээс гарах гэж байгаа аятай цохилох нь дурлал гэдэг мэдрэмж юм бол БИ ТҮҮНД АЛТ ХЭДИЙН СЭТГЭЛ АЛДАРЧЭЭ.

  Тэр  гарах гээд хаалгаруу дөхөхөд сандрах шиг болж гэнэт л амнаас "Чамд юугаар туслах вэ" гээд асуучихлаа. Тэр надаас дүү л харагдсан.

  Чив чимээгүй хэдэн хором.
  Чи бид хоёрын харц анх удаа тулгарсан хэдхэн секунд.
 
Төвөг удсандаа уучлал гуйчихаад надад бөхийгөөд гархад нь энгэр дээрх нэрийг нь уншиж амжсан юм.

И Жүвон

Бидний анхны учрал үзэсгэлэнтэй бөгөөд гайхалтай байсан.Чимээгүйхэн нэгнээ хайрлаж,шохоорхсон чи бид хоёрын харц хамгийн нандин нь байсан

OneshotsWhere stories live. Discover now