★彡
Ердөө хоёрхон хоногийн дараа хаан хатан хоёрын ураг барилдах ёслол болох гэж буй билээ. Хэдэн сар ганц л энэ өдөрт бэлдэж ирсэн болохоор ордныхон цөм бүгд л түмт тэнгэрийн ивээлт өдрийг тэсгэл алдан хүлээнэ.
Эл өдөр Юүри маань бусад өдрүүдийн адилаар юу хийж өдрийг өнгөрүүлэх талаараа бодол болсоор алтан орноосоо өндийж байлаа. Өнөөдөр бол тэнгэр бүрхэг хийгээд үл ялиг сэрүүхэн гэхдээ энэ нь нэн тааламжтай байхаар тийм өдөр байсан юм.
- Би бодлоо
Гоо төрхтэй нүүрээ Чин улсаас орж ирсэн хөвөн даавуугаар арчуулж байхдаа бага хатан ийн айлдав.
Чухам юу бодож тунгаасан юм бол гэж ихээхэн сүртэй төрх үзүүлэн айлдсан хатнаас Арин асуухад "Би буцаад унтлаа.." гэх нь тэр.
Энэ удаад үнэхээр шивэгчид авхай нар тэссэнгүй.
Бүгд инээд алдаж орхив.
Урьд өмнө нь өхөөрдөм төрхийг нь бишгүй харсан ч өнөөдөр үнэхээр тэд бүгд тэссэнгүй нь энэ.
"Өршөөж хайрла хатан минь бид ёс алдлаа"
- Хннн!!
- Үнэн сэтгэлийнхээ угаас ганц өдөр амарцгаах уу гэж санал гаргаж байхад та нар хүн шоолж гэнэ хнн хннн!
Элгэндээ хоёр гараа наагаад унтлаганы ханбугтай зогсох Сү хатан ихээхэн өхөөрдөм хийгээд сэтгэл дулаан нэгэн юмсанж.
Хэзээ ч ихэс дээдэстэйгээ ийм ойр байж үзээгүй зарц барлагууд ганц түүнд үйлчлэхийн мөрөөдөл болоод удсан байлаа. Бага хатан ордонд орж ирээд ийм л их нэр хүндтэй болоод буйн ганц жишээ л ердөө энэ гэлтэй.
"Ёстой л бага хатны хүн л болж байвал амиа түүнд өргөх байсан ч яахав гэм"
"Хатан бүр өөрийнх нь төрсөн гэрээс ирсэн амттан шимттэнг хүртэл өөрсдийнхөө хүмүүсд энэ тэнцүү хувааж өгдөг гэнэ лээ.."
"Бүр болоогүй ордныхоо харуулыг хөлөө гэмтээсэнг дуулаад гэр лүү нь амраахаар явуулсан гэнэ билээ ийм дээдэс гэж байдагаа таминь.."
YOU ARE READING
윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋
Fanfiction✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦