Морьт тэрэгүүд ордоны зүг яарачвлан давхилдана. Нэг л зүгт хүмүүс бүр ягзууртануудын хэрэглэдэг жууз байн байн явах нь энгийн ардуудын сонирхолыг ихэд татах ажээ.
Өнөөдөр бол тэнгэрийн ивээлт өдөр юм.
Хаан бага хатан залах гэж байгаа гэнэ.
Хааны их хатан одоо болтол нуган үр битгий хэл нойтон сормуустай охин ч хааны тэвэрт өгөөгүй болохоор аргаа бараад хааны эх их хатан ингэж бага хатан залах гэж байгаа байх нь хэмээж эгэл ардууд сэм сэмхэн шивнэлдэнэ.
Удсан ч үгүй, ирэх гийчид дууслаа гэж байгаа бололтой хааны ордны их хаалга хаагдав гэнээ.
Аймаг, хотуудын хамгийн сор нь болсон охидууд хааны бага хатан болох шалгуурт шалгуулахаар хуран цуглараад буй нь энэ билээ.
Хорвоогийн хамгийн анхилуун цэцэгс нэг дор цугларчихсан юм уудаа гэмээр тэр хавийн үнэр ч гэж янзын сайхан байлаа.
Арга ч үгүй бүгд эд цэцэглэж буй залуу охидууд гэсэндээ сэргэлэн цовоо, авхаалж самбаатай басхүү гоо үзэмж төгс харагдана. Харин цөөн тооны хэдэн охид сүр жавхлантай, намбалаг цаанаа нэг эрхэмсэг харагдаж байв. Магад тэд илүү хэргэм зэрэг өндөр айлын охидууд болов уу гэлтэй.
★彡
"Би хааны эх их хатны шадар авхай И Сугүл байна. Цаашид авхай та бүгдийн шалгууруудыг хариуцаж явуулах билээ"
Ярьж буй байдал, дууны ихсэх багасах өнгө, охидуудаар харцаа гүйлгэх нь гээл тэр яав ч энгийн авхай биш байлаа. Аргагүй л их хатны итгэлт хүн гэсэн шиг бардам бас ширүүн харагдаж байв.
"Авхай та бүгд бүгдээрээ гурван үнэт эрдэнийн шалгуурыг хамгийн өндөр оноотойгоор амжилттай давж гэмээн хааны хатан болох юм"
Нэгдүгээрт - Бие махбодийн сувдан шалгуур
Хоёрдугаарт - Харилцааны шүрэн шалгуур
Гуравт - Эрдэм мэдлэгийн алтан шалгуур
"Хамгийн эхлээд авхай нарын бие сувд лугаа адил байвал зохилтой. Ямар ч сорив, шарх, том мэнгэгүй байх ёстой. Мөн бие тань сувд мэт цагаан тунгалаг ариун байх хэрэгтэй"
"Дараагаар авхай та нар хатан хүнд байвал зохилтой нүнжигтэй зан араншин, ёс ухагдахуунтай байх ёстой. Шүр мэт тасрашгүй үнэнч занг хаан хамгийн ихээр үнэлдэг гэдгийг үүгээрээ бас та бүхэнд сонордуулья"
YOU ARE READING
윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋
Fanfic✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦
