Цэцэгс эхнээсээ дэлгэрч, модод бүхэлдээ ногоорон хэдийн урин цаг наашилжээ.
Энэ цагт Курё даяар ганц л зүйлийн талаар ам уралдан ярьцгаана. Ордны гадна, дотор ялгаа алга мэт бүгд л жиг жуг гэцгээж байлаа.
Мэдээж тэр нь хаантан болон бага хатны талаар юмсанж.
Хааныг бага хатнаа бас л удам сайтай айлаас залсанд ард түмэн ихэд тааламжтай байгаа юм гэнэ. Бас ч болоогүй Шурүн их татварыг бага хатан болчоогүйд амтай бүхэн баярлаж байгаа гэнэ шүү бүр.
Яагаад тэр вэ гэж бодох нь дамжиггүй. Учир юу гэвэл эгэл зон ард түүнийг нүүрэндээ үзэмж унагасан муухай сорвитойг мэдэхгүй шүү дээ. Гэтэл яаж? Хэрхэн?
Ордон дотор ч тэр, ордны гадаах ярианд нь ч тэр Шурүн татвар тийм ч сайн нэртэй нэгэн биш билээ. Хааны хайранд бялуурч хийрхэл нь дэндсэн увайгүй нэгэн гэж цуу үг унагана. Зарц барлагууддаа дээрэлхүү, үнэнхүү ямбатай басхүү цаг ямагт хааны их хатантай өрсөлддөг ч гэж сэм бурна.
Гарал угсаа муу түүнийг юу юугүй бага хатан болох нь гэж халагладаг байсан ч зол гэмээр нь өөр нэгэн тэнгэрийн охин хааны ойролцоо газардчихлаа шүү дээ. Дээдсийн ураг барилдсаныг бүгд бэлэгшээж байгаа нь энэ гэлтэй.
★彡
"Хүү би хатан ээжээс хишиг гуйн өөрийн бага эхнэрээ дагуулж ирлээ.. Та хүүхдүүд биднийхээ хүндэтгэлийг хүлээн авна уу"
Хаан ийн хэлээд бага хатны хамт хатан эхийн өмнө гурвантаа ёслож мөргөх ажээ. Тэд өчигдөр дэр нэгтгэсэн төдийгүй одоог хүртэл үргэлжлэх ёс заншилаа гүйцэлдүүлж яваа нь энэ аж.
Хатан эх өмнөө ёслох хүүхдүүдээ харан ихэд баясгалантай мишээн сууна. Тэр ч бас ёслолын хатан өмсгөлтэй суух ба урдаа идээ будаа гэгчийг засах шиг болсон байв. Дээдсийг хүндэтгэлтэйгээр мөргөж дуусахад хатан эх урдаа байх амттангуудаас улаан чавгийг гар дүүрэн авч урдаа цомцойтол суух Сү охины хормой руу өнөөх жимсээ шидэж орхилоо.
Нилээн хэдийг шидсэн ч гэлээ Юүригийн өмссөн улаан өмсгөл дээр нь ердөө хоёр ширхэг улаан чавга тогтсон байх ажээ.
Үүнийг харсан хатан эх баярлангуйгаар "Өврөөрөө дүүрэн нуган үртэй болоорой" гэв.
Ёс жаягийн дагуу эзэн хаан, хатан хоёр өөрсдийн эцэг эх дээр очиж хүндэтгэл үзүүлдэг юм. Баруун гарын сайд гэргийн хамт хааны эх их хатны бэлдсэн өргөөнд дээдсүүдийг хүлээж байлаа. Энэ удаад ч бас ялгаагүй хэдий эзэн хаан тэнгэрийн хүү ч гэлээ албан ёсны эхнэрийнхээ эцэг эхэд гурвантаа мөргөж хүндэтгэл үзүүлэх ажээ. Угтаа бол заавал ингэх ёсгүй ч эзэн хаан өөрөө хүссэн гэж их тайган айлдсан билээ.
YOU ARE READING
윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋
Fanfiction✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦