41 - Миний Төгсгөл

408 50 5
                                    


★彡


Хүмүүний ертөнцийн хамгийн азтай бүсгүй хүн байж гэмээн би тэнгэрийн хүү эзэн хааны энгэрт нь эрхлэх, үнэрийг нь уушиглах эхнэр нь байсан түүхтэй. 

Хэрэв бидний эл хайр үнэн агаад ариун байж чадсан бол шуналт эм би дахин түүнийхээ эхнэр байхыг хүснэм. 

Дараа насандаа ч тэр ганц л энэ хүний хайрыг хүртэх нэгэн байхсан. 

Бас ганц хаан таны үрийг халуун хэвлийдээ тээх эх хүн болж нэг үзэхсэн.


★彡


Хорвоогийн хамгийн үнэтэй хувь тавилангаар би ижий аав хоёрынхоо амин хайртай охин үр нь болж мэндэлсэн юм. 

Би айлын гурав дах хүүхэд байлаа. 

Ах бид хоёрын дээр Жинри хэмээх эгч маань байсан юм. Харамсалтай нь манай удмын нэрийг цаг ямагт дагаж явсан тэр нэгэн хараал гэгч зүйлээр эгч минь цэл залуугаараа хорвоог орхисон гэдэг. 

Тиймд би төрөхөөсөө эхсүлэд цөм бүгдийн хайрыг өөр дээрээ татсан охин байсан юм. Надад бүх зүйл байсан. 

Би бага наснаасаа л эхлэж бүх зүйлийн дээдийг хүртэж байсан. 

Амттан шимттэн. 

Торго дурдан.

Бэлзэг хатгуур гээд л. 

Би хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг байлаа.

Гэхдээ арай ч эзэн хааны хайр хүртэх тийм нэгэн азтай хүмүүн байна гэж сэтгээгүй явсан юм. Сэтгэлд минь эзэн хааны хайр гэгч нь алс хол оршиж байсансан. 

Гэтэл үнэхээр л тэнгэрийн ивээл гэлтэй нь би хааны энгэрт очиж чадсан юм. 

Анхандаа эцэг минь болох энэ улсын баруун гарын сайд намайг бага хатан болгохыг хүсээгүй. 

Намайг ордонд оруулахгүй гэдэг байлаа.

Тиймээс ч надад анхнаасаа хичээх шалтгаан байгаагүй.

Би зүгээр л хүссэнээ хийсээр тэр цагийг хүргэсэн.

Гэсэн ч ёс жаяг удам судар минь хамгаас үнэт учир тэр нэгэн өдөр би бага хатны шалгуурт ижий ааваараа үнсүүлээд төрсөн өөрийн гэрээ орхисон юм. 

Ордонд дотор ороод ч тэр надад зовох зовлон гэж байсангүй. 

Ер нь ч байгаагүй гэхэд хэлсдэхгүй болов уу. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now