★彡
Шөнийн гахай цагийн алдад залуу авхай нарын өргөө цөм бүгдээрээ дэнлүүний гэрэлтэй байлаа.
Алтан шалгуур болоход ганцхан өдөр үлдсэн төдийгүй авхай нар бүгдээрээ л хэрэндээ судруудыг уншиж дуусахыг хичээж байв. Харин Юүри судар унших гэхээсээ илүү судраа тэвэрсэн чигтээ сар өөд харан сууна.
Өнөөдрийн сар нэг ер бусын том тунгалаг бас үзэсгэлэнтэй харагдах аж.
Юүри багаас эрдэм ухаан шаардсан зүйлд соргог хандаж ирсэн агаад ердөө зуун судрын зуун хавтас дээрх бичгийг уншихдаа л учрыг ойлгочихсон байлаа. Тиймдээ ч тэр судрыг уншиж мэдэх гэж яаарсангүй.
Бусдаас тайван нойр сайтай, хоол ундандаа хүртэл гойд сайн байв. Харин бусад зургаан авхай нар нойр хоолондоо тааруу бараг л өнгө үзэмжээ алдаж гундаж байх нь тэр ээ.
Сү охин алтан шалгуур болох өдөр нэн эрт өндийв. Тахиа цагийн алдад тэрээр гарахад яг таг бэлэн сууж байлаа. Шалгуур бүр үд болоход эхлэх атал яагаад ийм эрт бэлдэж дууссаныг нь Арин гайхаад гайхаад барахгүй байв. Угтаа бараг л чирүүлж татуулж байж өндийдөг дээдэс шүү дээ. Гэтэл?
Сү охин ээжийнхээ гараар хийгдсэн усан болор мэт тунгалаг цэнхэр өнгийн ханбугийг өмсжээ. Мөн ахынхаа далайн чандаас явуулсан сувдан хэлхээтэй шаахайг өмсөж түүнтэйгээ адил үсэндээ хэдхэн хоногийн өмнө тосгоноос авсан хайртай сувдан хатгуураа зүүсэн байлаа.
Залуу охиныг ингээд ажихнээ ихэд үзэмж төгс юмсанж.
Морь цаг болж алтан шалгуур болох хааны судрын их өргөөний гадаа залуу авхай нар ирцгээв. Ихэс дээдсүүд хараахан сатаагүй байгаа тул орж болохгүйг сануулан тайган нар зам хөндөслөн зогсоно.
Бараг нар эгц дээр гарахын алдад тэд нарыг орохыг зөвшөөрөв. Энэ удаад цагаан торгон унжлага хаалт байхгүй байлаа. Залуу авхай нар дээдсийн өөдөөс харж болохгүй тул газар шагайн явсаар өөр өөрсдийн бэлдсэн суудал дээр суулаа.
Охид хаалтгүй байгааг анзаарсан даруйдаа дор бүрнээ илүүтэйгээр сандарч мэгдэж эхлэв гэнээ. Харин гурван дээдэс охид бүрийг нэг бүрчлэн сонжин сууна.
Энэ хооронд шадар авхай алтан шалгуур эхлэхэд бэлэн болсоныг дээдэс нарт айлтгаж Хуан тайганд нэрсийг дуудаж эхлэхийг тушаах нь тэр.
YOU ARE READING
윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋
Fanfiction✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦