3 - Сувдан хатгуур

574 55 0
                                    


★彡


"Авхай та заавал ордноос гарах хэрэгтэй гэж үү, ойрын өдрүүдэд Кёнсандугаас муу юм их дуулдаж байна шүүдээ"

"Гарахаа түр харзнаж болохгүй хэрэг үү авхай"

Язгууртан охины дагалдагч зарц охин эзнээ бараадан үглэн явах нь энэ. Сү залуу авхай шүрэн шалгуураас өмнө ордноос гарч үзэх гэсэн нь энэ байлаа. Тэрээр үнэтэй торгоор хийсэн хувцсаа тайлж энгийн даавуун хөх өнгийн ханбуг өмссөн харагдана. Хясаа, маргадаар хийгдсэн үсний хатгуураа авч энгийн нэг хулсан хатгуур үсэндээ хатган ордноос гарахад бэлэн болжээ.

Сү охин зарц барлагаа ч дагуулж явахыг үл хүснэ.

Хэрэг буруугаар эргэж тэр гурван үнэт эрдэнийн шалгуурыг амжилттай давчихвал насаараа хааны ордонд аж төрөх билээ. Хүсээд хүсээд ч гарч ирж үл чаднам.

Тиймээс л тэр зоргоороо байж болох энэ цаг үедээ хүссэнээрээ хөгжилдөх гэсэн хэрэг. Үлдсэн насандаа өдөр бүр өмсөх хувцас, байнга дагалдах зарц шивэгчин гээд нэгэнт л үхтлээ ингэж амьдрахаас хойш ганц өдөр бүр ганц орой ганцаарахнаа байж элдэвийг тунгаах гэсэн санаа нь энэ аж.

Сү охин оройн сэрүүнд өмсөх гэсэн нөмрөгөөрөө толгойгоо бүтээн явна. Хэдий эгэл жирийн ардын хувцас өмссөн ч царай зүсээ сайтар нуухгүй бол мэдэх хүн цөөнгүй билээ. Нар жаргахын алдад гарч ирсэн болохоор тосгоны ард иргэд оройны цэнгэлдүүлэгч наадамдаа бэлдэн хөл үймээн ихтэй харагдана.

Курё даяар ихэд алдартай нэгэн багт наамдын уран бүтээлчид өнөөдөр Кёнсандугаар саатан өнгөрч байгаа гэнэ хэмээн амтай болгон ам уралдаж шуугина. Энэ ховор завшаан Сү охинд таарсанд тэрээр ихэд баярласан, догдолсон харагдаж байлаа.

"Салхины гайхамшиг"

Цохиур хөгжмийн үзүүлбэр, олстой бүжгийн үзүүлбэр хамгийн чухал энэ оройн хүсэмжит үзүүлэр багт жүжгийн үзүүлбэр гээд тэр хоёр гурван цаг хүлээж үзсэн зүйлдээ ёр харамссангүй харагдана. Ам дамжин цуурч ирсэн үзүүлбэр яахын аргагүй мөн мэт сэтгэл сэргэм сайхан үзүүлбэр байлаа.

Охин ганцаар харуй бүрий болтол тосгоноор явжээ. Ядарч байсан ч ганц удаа юмдаа гээд үзэхийг хүссэн бүхнээ үзэж, амтлахыг хүссэн бүхнээ амтлан явж байлаа. Ордны зүүн хаалгаруу буцаж явах замдаа тэр нэгэн жижиг арилжааны мухлагийг олж харжээ. Үүдэнд нь олон хүн амьтан шаваагүй намдуухан газар харагдана. Охин сувд гэх Хятад ханзийг хараад дотогш яван орлоо. Гаднаа сувд гээд бичигтэй тул тэр яахын аргагүй үнэт эдлэлийн газар байна гэж таамаглав. Тэр нь ч зөв байсан юм.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now