7 - Хааны хатан

500 59 5
                                    


Өдөр хоног урссаар хаанд бараалхах өдөр хэдийн хаяанд иржээ.

Хааны саашаан бэлэгдсэн билэгт сайн өдөр залуу авхай нарын өргөө цөм бүгдээрээ хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Үнэт эрдэнийн гурван шалгуурыг амжилттай давж чадсан гурван залуу авхайг өргөө тус бүрд нь хааны сонорт бэлэн болгохоор бэлдэж буй нь энэ байв. 

Үзэсгэлэн гоо царайнд нь энгэсэг уруулын өнгө түрхэж, үс гэзгийг нь хоёр гурваараа нямбай гэгчин янзлана.

Залуу авхай тус бүрийг хатдын туслах шадар авхай нар бэлдэж буй нь энэ. Тэд үсэнд хатгах хатгуураас эхсүүлээд уруулны өнгөнд нь хүртэл сайтар няхуур хандаж байв.

Нар жаргахын алдад гурван залуу авхай бэлэн болж хааны алтан өргөө рүү яаравчлан явцгаав. Явсаар явсаар тэд нарыг зорьсон газраа ирэхэд нар хэдийн шингэж байлаа. Хааны хамгийн ойрын их тайган залуу авхай нарыг угтаж аван дотогш орохыг урив.

Инбёол, Сувол, Сүри гуравыг хааны өргөөрүү яван ороход өмнөх шалгууруудад байсантай адил нимгэн торгон халхавч угтаж гэнэ.

Мэдээж хаан өөрийн царайгаа харуулахыг хүсээгүй байх.

Хааны сэнтийний өмнө алтан шаргал торго унжуулсан байх агаад түүний цаанаас бараг л юу ч үл харагдах аж. Харин эсрэгээрээ хааны зүгээс гурван охид алган дээр нь тавьчихсан мэт тод тунгалаг харагдана.

Хааны Их Тайган: Залуу авхай нар ирлээ дээдэстээн

Их тайганы айлтгалд хаан үл дуугарна. Хариулахгүйг нь харваас мэдэж байсан мэт их тайган нэг хоолойгоо засч аваад авхай нарыг суудалдаа суухыг санал болголоо.

Их тайган ч охидын суусны араас огтоос юм дуугарсангүй хааны байгаа зүг толгой гудайлган зогсоно. Энэ байдалтай нилээн удав. Хаан ч өмнөх шигээ өнөөх унжлага мэт зүйлийн араас юу ч үл дуугарахгүй байх нь тэр ээ.

Охид цомцойтол суусаар л.

Хэн нь ч үл хөдөлж, хэн нь ч үл дуугарч чаднам.

Өргөөнд зөвхөн салхи сэвэлзэх гадаад орчны дуу л дуулдах аж.

Авхай нар ч тэр, тайган нар ч тэр газар шагайн суусаар хэдийн унтлаганы цагийг болгож орхиж.

Хааны их тайган хаантанд хандан үг хэлэх гэж буй бололтой хурдан хурдан алхалсаар алтлаг унжлаганы араар яван оров. Түүнийг эргэж ирэх хооронд охид багахан хөдөлж биеийн чилээгээ гаргаж байлаа. Гэтэл нөгөө унжлага мэт зүйлийн араас эмэгтэй хүний цээлхэн аальгүй инээд сонсогдох нь тэр.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now