9 - Сар

548 56 8
                                    


Тэнгэрт хэдийн тэргэл саран авхай заларсан харагдана.

Хааны ордон нь шөнийн цагаар ихээхэн үзэсгэлэнтэй харагддаг юмсанж. Тиймдээ ч сарны гэрэлд улам бүр нүд унам сайхан харагдана. Өргөө бүрийн ойролцоо улаан дэнлүүг олон олноор нь өлгөсөн байх нь холоос бол од мэт нүд баясам ажээ. Мөн хааны ордон нь шөнийн цагаар ихээхэн нам гүм байдаг газар. Зарц барлагууд бүр түшмэл ноёд, ахайтан авхай нар хүртэл шөнө дөл болж нар буусан хойно дураараа өргөө өргөөнөөсөө гарч болдоггүй билээ. Учир юу гэвээс эзэн хаан шөнийн цагаар ордоноор зугаалах дуртай байдагдаа тэр аж. 

Шөнийн тэнгэрийг ажвал өнөөдөр бусад эгэл өдрүүдээс илүү онцгой мэт тэнгэрт түмэн буман одод түгэн байна. Дээд тэнгэртэй адил ганцхан өргөө бусдаас илүү гэрэл гэгээтэй байх нь хааны алтан өргөө байлаа.

"Эр нөхөр чинь болох надаас эмээгээд байгаа хэрэг үү"

Хаан өөрийн бага хатнаа өхөөрдөн инээн хэлж буй нь энэ. Юуны улмаас өхөөрдөв гэхэд Сү хатан хаантанд сархад барих гэж байгаад гар луу нь сархад дусаачихаж гэнэ.

Дусаах ч гэж бараг асгачихсан гэхэд болно. Одоо ч гэсэн жижигхэн хоёр гар нь чичрэн буйгаас харахад Сү охин өөртэй нь маш ойр суух хаантанаас ихэд айж мэгджээ.

Хаан дутуу дүүргэсэн сархадыг нь өөрөө дүүргээд хундагатай сархадыг нэг амьсгаагаар залгиж орхив. 

"Энэ хүрээд сархад зооглохоо болихгүй боль ирээдүйн эхнэр маань намайг сархадад толгойгоо мэдүүлсэн уймгай нэгэн гэж бодох нь"

Хаан уг өгүүлбэрээ хэлэхдээ үнэхээр сэтгэл татам сайхан харагдах нь Юүриг улам бүр сандаргаж басхүү эмээлгэж байлаа. Хажуу талаасаа бүр болоогүй ойроос харан байхад хаан үнэхээр амьсгаагаа ч авахыг умартуулам сайхан харагдана.

"Жижигхэн амнаас нь үг унагах ийм хэцүү гэж хэрхэн мэдэх билээ"

Эзэн хаан өмнөө байх сархад, амттан өрөөстэй байх том ширээг нэг гараараа тулан тухлан сууна. Зүгээр ч нэг суух бус хажуудаа суугаа үзэсгэлэнт охиныг нэг нэгэнгүй ширтэн байлаа. 

"Үнэхээр надтай юм дуугарч ярихгүй хэрэг үү"

Сү охин хаантантай харц тулгарч царайг нь харсанаасаа хойш үг унагаагаагүй нь энэ бөлгөө.

"Үнэн гэвэл үнэхээр мөхөс надтай үг солихгүй нь бололтой"

Юүри бас л хүүхдээрээ зан гаргаж хааны амнаасаа мөхөс гэх дорд үг унагасанд нь сандран сая нэг юм үг дуугарав.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now