"Би хунтайж.. Тийм байхад усан нүдтэй чи яааж дээдэс миний өөдөөс хөвөн чихэр шидэж чадав аа"
Өсвөр насны хүүг ийн уурсан орилоход өөдөөс нь харж зогссон жижиг охин дахиад гартаа байсан хөвөн чихрээ өөрөөс нь гурван тохой өндөр хүү рүү дахин нэг удаа чулуудчих нь тэр.
"Энэ муу чинь.. Уйлахаа болихгүй юу"
"Юм шидүүлээд зогсож байгаа би л уйлмаар юм. Гэтэл чи жишимчгүй өөдөөс зогсолтгүй мэлмэрч л байдаг"
Хэдэн хором өнгөрөхөд ч хүүгийн өмнө зогсох бяцхан охин уйлахаа больсонгүй. Тиймд хунтайж санаа алдан түүн дээр дөхөн очлоо.
"Хөөе охион.. Заа миний буруу лдаа"
"Одоо уйлахаа больчих"
"Би салхи захирч чадахгүй лдээ.. Гэхдээ гараас чинь чиний барьж байсан цэцэг хийсээд явсан нь миний буруу"
"Тийм болохоор одоо уйлахаа боль за юуу"
Юн хунтайж энгэрийнхээ тэндээс нимгэн алчуур дурдан гаргаж ирээд өнөөх охины нулимсыг эвтэйхэнээр арчиж өгөв. Тэгэх зуураа жижиг охиныг ажин харвал үгээр хэлэмгүй хөөрхөн охин байхыг нь анзаарах аж.
Хэдий нас бага ч өөлөх юм түүнд үгүй юмсанж.
Саяхан нулимсандаа норсон сормуусаараа тэр дэрвэлзэн хунтайжын өөдөөс харан өмөлзөн байна.
Тэгээд аргадуулж дууссан уу гэлтэй уйлахаа болиод гартаа байх чихрээ идэх гэтэл өнөөх нь хайрцаг дотроо байхгүйг хараад дахиад учиргүй уйлаад эхлэх нь тэр гэнэ.
"Ч-чихэр ба-аахгүй"
"Чи чинь л түрүүн идэхгүй юм шиг л надруу чулуудаад-"
"Зааза уйлахаа болио.. Би зарцаа явуулаад дахиад аваад өгье"
"Улсын хунтайж би энд жаал охины нусыг нийлгээд зогсож байх ч гэждээ.. Хэрэв би хэт боловсон эр биш байсансан бол энэ мууг хаяаад явчих л байлаа. Даанч дэндүү боловсон эр учраас энүүний нусыг нийлгүүлж байгаа юм шүү дээ.."
★彡
"Тэнгэрийн хүү бүхнийг захирагч Юн Жонхан би өөрийн ууган хүү Юн Хысаныг өөрийн орыг залгах хунтайж болгон өргөмжилж байна.."
"Уг үйлээ би тэнгэрийн ивээл, дээдсүүдийн хүсэл хэмээн тунгааж буй тул лүндэнг даруй найман аймаг, намайг зовхист ТҮМЭНД ТҮГЭЭ.."
YOU ARE READING
윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋
Fanfiction✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦