24 - Охин

313 39 6
                                    


★彡


Хэрэв хааны хатдын нэг нь хөл хүнд болж гэсэн тэнгэрийн чимэг мэдээ гарсан бол юу болж байгаа бол? Ордон даяар хэд хоног үргэлжилсэн найр найдам болж байхаас зайлахгүй. 

Гэвч.

Энэ удаад өөр. 

Хааны татвар бие давхар болж. 

Хууль цааз зөрчсөн хэрэг.

Бараг төрд тэрсэлсэн хэрэг ч гэж зарим эрхэм сайд ноёдууд үзэж байгаа байх.

Тиймд энэ асуудал газар авч бүр төрийн их хуралдайгаар хэлэлцэгдэж байх юм гэнэ.

"Хаантан минь хэдий энэ хатдын өргөөний хэрэг ч гэлээ.. Луун сэнтийн аюулгүй байдал хөндөгдөж буй асуудал тул та сэрэмжилж даруй Им овогтийн эмийг цаазаар авна уу"

"Ким сайд та хэтрүүлж байна.. Хэдий эх нь муу ч сайн ч тэр чинь бас  хааны үр удам биш гэж үү?.. Цаазаар авах гэнээ. Сун сайдын охин болохоор хүүхдээ төрүүлж болоод харин Им овогт болохоороо шууд цаазаар авхуулах хэрэг үү.."

"ХААНТААН ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ ӨГНӨ ҮҮ.."

Зөрчилдөөн.

Байдаг байсан байсаар ч байх сайд ноёдуудын зөрчилдөөн. 

"Сун сайдын охин Сун татвар бол хэзээнээсээ гарал угсаа сайтай язгууртан. Түүний өвөө тэргүүн сайд явсан ч удаа бий. Овгийг нь хүндэлж бас ч болоогүй хааны анхны үр байсанд тэнгэрийг хилэгнүүлэх вий гэж эмээж хааны эх их хатны ивээлээр түүнийг амаржихыг зөвшөөрч байсан юм. Гэсэн хэдий ч хүү гарсан бол угаас амьдрах тавилан байгаагүй. Охин үр тулдаа л нарт хорвоод ус уух тавилантай төрсөн ч одоо энэ яригдаж буй асуудал өнгөрсөн хэрэгтэй ямар ч хамааралгүй мэдэв үү.."

"Тийм шүү.."

"Тийм тийм"

"Им овогт хэтээсээ сул дорой төрд байгуулсан гавьяа байхгүй улс.. Тийм байтал яахан үр удмыг нь хаан угсааны алтан цустай хольж болохсон билээ дээ.. Хэрхэвч зөвшөөрч болохгүй даруй цаазална уу ХААНТААН.."

"Хааны үрийг тээсэн нь гэмт үйл хэрэг үү? Эм сүвтэй хүний л тавилан биш гэж үү?.."

"Им овогт Сүжин болвоос хэд хэдэн гэмт үйлдэлд буруутгагдах ёстой болно дээдсээ.."

Тэргүүн сайдыг ийн хэлэв үү үгүй юу шуугилдаж байсан цөм бүгд дуугүй болох нь тэр.

"Манай төрд ёсонд хааны татвар хөл хүнд болох нь хориотой байдаг энэ нь алтан ургийн хуулинд хамаарна. Өвөгчүүл маань мунхаг байгаагүй басхүү хаан сэнтий бат бөх байгаа нь уг хууль цаазтай шууд холбоотой. Хатнаас мэндэлсэн нуган үрийг давж татвараас мэндэлсэн нуган үр хааны сэнтийг сэвтүүлэхээс сэргийлж гаргаж байсан хэдэн зууны нүүрийг үзсэн хууль болой. Дараачаар нь энэ хуулийг мэддэг бүх татварууд хааны их хатны гаргасан хуулиар бие давхар болохоос сэргийлэх ёстой байдаг төдийгүй хатдын өргөөний татваруудын мөрддөг сахидаг журам гэж бий. Гэвч Им овогт хатдын өргөөний хуулийг хүртэл дагаж мөрдөөгүй хөл хүнд болсон байна.. Төрийн алтан ургийн хууль, хатдын өргөөний татваруудын хууль, дотоод ордны үйл хэргийн хууль гээд бүх хуулинд харш байгаа тул мөхөс сайд биебэр Им овогтийг гэм буруутайд тооцож байна.."

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now