8 - Эмэгтэй хүн

530 56 7
                                    


★彡


Бага хатан хааны зарлига бүхий хуслан бичгийг гартаа тас атган сууна. Түүнийг бодлогошрон сууж байх зуур ордны авхай нар түүний гэх юмсыг шинэ өргөө рүү нь зөөхөөр бэлдэн яаравчилж байлаа.

Хаан бага хатандаа өөрийн өргөөтэйгээ хамгийн ойр байрлах ойрын хэдэн жил огтоос хүн байрлаж байгаагүй "Сувдан инжир" өргөөг гарган өгчээ. Уг өргөөнд өмнөх хааны эх амьдарч байсан агаад түүнийг нас нөхжсөнөөс хойш хорь гаруй жил хоосон байсан нь энэ билээ.

Бага хатны лүндэнг хүлээн авсан хэдий ч сэнтийдээ залраагүй буй жоохон охинд ийм хүндтэй өргөөгөөр бэлэг барина гэдэг түүнийг ихэд хүндлэн дээдэлж буйн шинж. Үүнд хатан эхийн ч оролцоо байсан байж магад гэм.

Гэвч энэ бүхэн шинэ орд өргөө, хатны л хэрэглэх торго дурдан, үнэртэн энгэсэг бүгд Юүрид таалагдахгүй байлаа. Түүнд яг л жоохон хүүхэд шиг нүд хуурсан олон өнгийн гоёмсог зүйлс өгөөд энэ хэдтэйгээ л насыг бар гэж буй мэтээр онцгүй санагдаж байв. Арай гэж үд дундын алдад бага хатан өргөөндөө тохижиж дуусан өргөөгөөр нь хүн амьтан орж гарахаа больж чимээ аниргүй болов. Юүри охин сая л нэг юм хүнд санаа алдах аж.

Хана хүртэл чихтэй гэдэг ч түүнд энэ тийм ч чухал биш санагдана. Маргаашнаас эхсүлээд санаа алдах, гишгиж явахаа хүртэл заалгахдаа тулчихсан тул Юүриг олсоор хүлчихсэн байгаа мэт мэдрэмж дотроос нь идэж байв.

Юүриг хааны гараар бичсэн зарлигийг ажин байх зуур гаднаас Арин хатны шадар тэргүүн авхайн хувцастай орж ирлээ. Түүнд шинэ өмсгөл нь ихэд сайхан зохисон харагдана. Гүн ногоон өнгө Арины цагаахан арьсанд жигтэйхэн зохижээ. Гэвч Арин тийм ч баяртай бус харагдаж байлаа. Аргачгүй биз, өөрийн авхай нь сүр сүлдгүй машид гунигтай байхад тэр юунд баярлаж хөөрцөглөх билээ дээ.

"Авхай минь, нар унах тахиа цагт хаан таныг алтан өргөөнд нь саатаж хайрла гэж хүн явуулсан байна"

Сү охин юу ч үл дуугарна. Зөвхөн зарлиг бүхий хулсан лүндэнг л харан суух агаад хаантантай царай царайгаа харан уулзах гэж буйдаа тийм ч баярласан догдолсон шинжгүй байгаа нь илхэн харагдана.


★彡


"Бага хатны цуваа заларч асуй, барлагууд зам тавь"

Өмнө нь эрхэм авхай хэргэмтэй байхдаа Юүри байнга л ордны нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл алхдаг байв. Дундаа саатан амарч бүр болоогүй ордны элдэв зүйлсийг ажиглан амттан идээд суучихдаг байлаа.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now