Сү охиныг багахан зовиуртайгаар нүдээ нээхэд хатны "Сувдан инжир" өргөө бүхэлдээ нарны гэрэлтэй байлаа.
Хэдийн өдөр болж хонь цаг болжээ.
Хэсэг адраа харж хэвтсэн түүний толгойд сая нэг юм шөнөжин гадаах цэцэрлэгт хааныг хүлээсэн мөч нь орж ирэхэд өөрийн эрхгүй охин өмөлзөөд ирэх нь тэр.
Шууд юу юугүй уйлж эхлэхэд нь гэнэт хажуунаас нь хэн нэгэн "Хатантаан зүгээр үү?.. Өвдөж байгаа газар байна уу.. Оточ дуудах уу" гэв.
Хэн нэгэн ч гэж.
Санаагаа чилээсэн гэдэг нь нүүрэн дээрээ бичээтэй байх хаан түүнээс асуусан нь энэ байлаа.
Байж боломгүй юм.
Юүри өөрийгөө зүүдлээд байна уу ч гэж бодох шиг.
Хаан яг одоо гаран дээр нь гараа тавиад бас болоогүй духан дээр нь үнсээд байна гэж үү. Өршөөл эрэн духан дээр нь, үсэн дээр нь үнсээд байгаа нь яг л жинхэнэ мэт.
Нулимстай нүдээр хаан руу харж гараа алгуур явуулан хацранд нь хүрэхэд хааны дулаан элч хатны алганд тодхон мэдрэгдэв.
Дулаан байна.
Сая нэг юм сэтгэл нь амирлалаа.
Зүүд биш юм байна.
Жинхэнэ юм байна.
Хаан хүрээд ирж.
"Би таныг зөндөө хүлээсэн.."
"Хүлээгээд л байсан"
"Санасан болохоор уулзах гээд хүлээгээд л байсан"
"Маргааш гэж өдөр байгааг мэдэж байсан атлаа л би хүлээгээд л байсан"
"Яагаад ч юм-"
Юүри ингэж ярьж байхдаа уйлаад л байлаа.
Хөөрхөн түүнийг уйлж байхыг хараад хаан хүртэл нулимс мэлтэлзүүлэх шиг. Өр эмтрэм зураглал юм охины уйлж буй нь. Ер нь хатныг уйлуулах маш муу хэрэг юм байна.
Цээж нь зөвхөн уйлах төрхөнд нь л ингэж хөндүүрлэж байгаа юм чинь Шурүн татвар шиг гаран дээр нь цус алдаад ухаангүй байвал магад тэр үед хааны зүрх зогсох бололтой.
"Мөхөс намайг өршөөгөөрэй хатан минь.."
"Эмзэгхэн чамайгаа шөнөжин даруулчихлаа"
"Өршөөгөөрэй эр нөхөр намайгаа"
Хаантан бяцхан эхнэрээсээ тасралтгүй өршөөл гуйж аргандуйгаар түүнд шивнэж байлаа. Харин уйлсаар байсан хатан нь төд удалгүй буцаад унтаад өгсөн юм.
YOU ARE READING
윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋
Fanfiction✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦
