32 - Нууц

464 45 5
                                        


★彡


"Ачаа маргааш үд гэхэд ордон руу хөдлөх болно.. Шууд хатны өргөөрүү замдаа сааталгүй явнаа.."

"Хэнд ч мэдэгдэж болохгүй шүү.. Ялангуяа хатанд өөрт нь бүү сэжиг авхуулаарай"

"Алдаа бүү гарга.."

"Одоо бушуу замдаа гар"


Хаан Сү охины өврийг дэрлэчихсэн тухтай нь аргагүй хэвтэнэ. 

Гурав хоног үргэжилсэн Их тахилгийн баярт дээдсүүд ихэд ядарсан гэлтэй. Урьд хожид хэзээ ч ингэж ядартлаа баярлаж үзээгүй учир дээд доод гэлтгүй цөм бүгд ядарчээ. 

Энэ дунд эзэн хаан бүр их ядарсан юм.

Сэтгэл зүрх нь олон жилийн дараах ачаанаасаа салсан болоод ч тэр үү сав л хийвэл унтчихдаг болоод буй юм. 

Тиймд бага хатан яг одоо үсээ илүүлж байхдаа нам унтчих хааныг тухтай нь аргагүй ажин буй нь энэ юмсанж. Баярын хамгийн эхний өдөр хаан Юүрид бүх үнэнээ хэлсэн билээ. 

Энэ бүх хугацаанд яагаад царайгаа бусдаас нууцалдаг байсан бэ гэдгээ бас энэ шалтгааныг нь их хатнаас өөр хүн бараг мэддэггүй гэдгийг ч тэр. 

Бүх үнэн, хааны нууж байсан нууцыг сонсоод бага хатан багахан гунигласан юм. Алтан халбага зууж төрөөд л шууд хунтайж болж хувь тавилангаар өмнөх хааныг тэнгэрт халихад шууд хаан эзэн болсон гэж бодож байсан ч тэр дунд хэдэн хүний үхэл, хэдэн хүний урвалттай нүүр тулж байж өнөөдрийн энэ өврийг нь дэрлэх хүн бий болсоныг Сү охин тэгэхэд л мэдсэн.

Тиймээс л багахан гунигтай байсан.

Бас их хатан энэ бүх үед хааны үнэхээр л эхнэр нь байжээ гэдгийг мэдээд багахан атаархсан. Хааны зовлонг их хатан нимгэлж нэг ёсондоо зовлонг нь хамт үүрэлцдэг байхад эзэн хаан энэ бүх хугацаанд Юүригээс өөрийнхөө айдсыг, өөрийнхөө бараан талыг нуусаар ирсэн байсан. 

Үнэндээ жаахан л гомдсон.

Яагаад нууж хаацайлж байсан бэ гэдэг нь хэн бүхэнд тод байсан учир бага хатан тийм ч их гоморхсонгүй. Угаас яаж ч гомдолж зүрхлэх билээ. 

Муу муухай бүхнээс хол байлгах гэсэндээ л шалтгаантайгаар түүнд хэлээгүй энэ хүрсэн шүү дээ. 

Сү охин энэ бүгдийг ардаа үлдээжээ. 

Хааны үсийг аяархан илж байхдаа энэ хүний энгэрт л насаараа жаргах юмсан гэж бодож суугаагаас зайлахгүй. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now