30 - Чилээрхэл

264 40 7
                                    


★彡


"Хатантаан.. Оточ залвал дээргүй юу?.."

Арины санаа нь зовсон байрын асуултанд Юүри зүгээр л толгой сэгсрэв. Учиргүй хэрэг мандаах шаардлагагүй гэж үзсэндээ тэр.

Гэсэн ч дотроо эмээнэ.

Хэрэв үнэхээр үнэн байвал яахаа үл мэдэх учир.

Бага хатны сар бүрийн улаан нь нилээн хэдэн хоног хоцроод буй нь энэ юмсанж. Хэдий баяр хөөр болох мэдээ байж мэдэх ч гэлээ үнэн хэрэгтээ Юүригийн хувьд тийм биш билээ.

Өдий эмэгтэй хүн болж нас бие гүйцтэл нь бас хааны эмэгтэй болж энэ хүртэл иртэл нь түүнийг ямар цуу яриа дагасаар ирсэн билээ дээ. 

Сү охин түүнийг хангалттай сайн мэднэ.

Бас дэмий хоосон цуу яриа биш гэдгийг ч тэр.

Хараалт Сү овогтийнхон.

Энэ холбоо үгсийг санахдаа бага хатан санаа алдаж байлаа. Хэрэв тэр бие давхар болсон бол хэрхэхээ хэлж мэдэхгүй байгаа нь энэ.

Хэдий биш байгаасай гэж хүсэх ч гэлээ сэтгэлийнх нь аль нэг мухарт бас эх хүн болмоор байгаа сэтгэл нь гэгэлзэнэ. 

Жинжү гүнж ямар сэтгэл татам билээ дээ. 

Бяцхан хүүхэд.

Хөөрхөн гэж.

Гэхдээ үүний хажуугаар эсэн мэнд хааны энгэрт олон жил эрхлэх хүсэл нь мөнөөх жижиг догдлолыг нь үгүй хийж байсан юм.

"Маргааш ээжийг ордонд орж ирэхдээ манай гэр бүлд үйлчилдэг Жан оточийг авчир гэж захиарай.."

"Ёсоор болгоё дээдсээ" 


★彡


Хааны бие лагшин ойрдоо бас чилээрхүү байгаа юм гэнэ. Хэдий шаналган зовоох өвчин түүний луун биеийг ороогоогүй ч их оточийн хэлсэнээр сэтгэлийн түгшүүр гэх өвчинг тусаад буй юм гэсэн. 

Үүнийг их хатан болоод хаанаас өөр хэн ч мэдэхгүй байгаа аж.

Өөр хэн ч.

Иймийн учир их хатан хаанд өдрийн зоогийг нь зориудаар өөрийн биеэр барьж иржээ. Тэд хааны их өргөөний хойморь өөд өдрийн зоогоо аажуу барьцгаана.

Гэхдээ хоорондоо юм дуугарч ярьсангүй бас нэг их идэж ч шалисангүй.

Хэн хэн нь.

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now