19 - Ан

317 35 1
                                    


Ордон даяар хөл хөөр намдаж энгийн гольдролдоо ороод удсан байлаа. Гэсэн ч хаан, Сү хатны талаарх яриа намжсангүй. Бүр л ордны хагархай хэнгэрүүдийн ярих яриа болсоор байсан юм. 

Хаан бага хатанд өөрийн гараар Манихуа цэцэгт нугаас цэцгийн баглаа бэлдэж өгчээ л гэнэ. Бага хатан хаантанд өөрийн гараар өдрийн зоог хийн барьжээ. Тэгэхдээ алдарт Мин тогоочийн шавран тогоог шатаачихаж л гэнэ. Бүр болоогүй хаан өөрийн авааль эхнэрээ өөрөө усанд оруулдаг л гэнэ гээд ярихгүй юм байхгүй болсон байх аж. 

Үнэн бодитоор нь нэг ярина, дээр нь нэмээд ч бас ярина. 

Гэхдээ л тэр бүх ярианы эзэд хаан болон шинэ хатан хэвээрээ л байсан юм.


★彡


"Өнөөдрийн хуралдайгаар дүү чамайг хатан надтай хамт хатдын өргөөг хариуцаж байх хэрэгтэй гэсэн байна билээ.."

"Тиймд дүү чи нас бага гэж хойш суулгүй аливаад шамдан суралцаасай гэж хүсэх байна.. харин эгч би чамд аль чадлаараа мэдэх чадах бүхнээ зааж сургах болно"

Их хатан бол ийм л хүн. 

Уул мэт буурь суурьтай, аливаад ухаалаг хийгээд үнэнч шударга ханддаг хэт нэг талыг барьж хүнд тал засна гэж ч мэдэхгүй нэг үгээр бол гаднаа ихэд хатууг сахидаг гэмээр тийм л хүн юмсанж. 

Харин түүний өөдөөс харан суух бага хатан бол өөр өө. Бүх зүйл нь ил тод. Басхүү эрх зоргоороо нэгэн билээ. Гэсэн ч тэд хоёулахнаа байхдаа тухгүй байдаг нь болиод удсан байсан юм. 

Нэг эр нөхөртэй хэдий ч эгч дүүс нэртэй болсон хойноо нэгэндээ дэм болж явах ёстойгоо хоёул хоёул ухаарсандаа тэр буй биз. 

Хоёр хатдыг цай барин хөөрөлдөж байхад гаднаас хааны татварууд бараалхахаар ирэх ажээ. 

"Их хатны мэндийг мэдье"

"Бага хатанд татвар Ха би мэндчилж байна"

Хатан өмсгөлтэй хоёр үзэсгэлэнт бүсгүйн урд найман татвар энэ маягаар амар мэндийг нь мэдэн мэндчилнэ. 

Тэд дунд харин нэг хүн байсангүй. 

Шурүн татвар. 

Магад өнгөрсөн шөнө хаан түүн дээр очсон болохоор ааль зааж ядарч байна гээд ирээгүй гэдэг нь ойлгомжтой. 

Тийм дээ ч их хатан энэ зэргийн увайгүй үйлдэлийг нь тоохоо байсан гэлтэй аль эсвэл үл тоож байна уу гэмээр түүнийг асууж нэрийг нь дурьдсангүй. Шууд гол асуудалдаа орох ажээ. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now