JIA's POV
Хуримаа хийсэнд нь баяр хүргэе, бялуухан минь...❤️ үүрд аз жаргалтай байгаарай.
Сайн найзаас минь ирсэн утгаггүй зурвас. Тэр бодохдоо намайг одоо аз жаргалтай байгаа л гэж бодож байгаа биз. Харамсалтай нь тийм биш юм даа.
Хэдий хуримаа хийгээд дөрөв хоносон ч би тэр Жэй гэх залууг, гэр гэх энэ газрын босгыг давж байхыг ганц удаа ч харсангүй шүү. Хуримын ёслол дууссаны дараа тэр намайг зогсоолд буулгачихаад шууд л хаа нэг тийшээгээ яваад өгчихсөн. Ингэлээ, тэглээ гэж нэг ч болтугай зурвас бичиж, залгаагүй гээд төсөөл дөө.
Би түүнийг ойлгох гэж хичээж байна л даа. Тийм ээ... би нэг нэгнээ сайн мэдэхгүй, бидэнд нэгнээ гэх өчүүхэн ч сэтгэл бас байхгүй. Би хэдий түүний эхнэр гэх нэрийг зүүж байгаа ч түүний хаагуур явж, хэнтэй уулзах нь надад огтхон ч хамаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй.
Надад тэр залуу огт хамаагүй. Гэхдээ одоо бол хаана, юу хийж байгаа талаарх мэдээлэл нь надад чухал байна. Жэйн аав над руу дөрөв дэх өдрөө залгаж байна. Түүний эцэг дөрөв хоногийн дотор над руу бараг 300 удаа залгасан байх аа. Бодвол хүүгээ л асуух гэж байгаа биз.
Би уг нь гэрээ дуустал түүн рүү ганц удаа ч болтугай залгана гэж бодоогүй юм даа. Амьдрал үнэхээр тааварлашгүй шүү.
Жэй хэмээн хадгалсан дугаар луу залгахаа бодон хэдэн цаг ч суучихав, бүү мэд. Шил дарс минь ёроолдоо хүрсэнийг бодоход нэлээд хэдэн цаг бодон сууж дээ.
"Байна уу?"
Эрэгтэй хүний нойрмог хоолой...
"Жэй мөн үү?"
"Тийм байна. Хэн бэ?"
Би гүнзгий амьсгаа авахтай зэрэгцэн чимээгүйхэн "хараал ид гэж" хэмээн амандаа үгэллээ.
YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?