EPISODE FIFTEEN

593 74 20
                                    

JIA's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

JIA's POV

Бид онгорхой байсан хүнсний дэлгүүрээс өнөө шөнө л идэх хоолны материал болон амны зугаа болохоор зүйлсийг авчихаад Сонхүний нэг давхар хэдий ч нүсэр гэрт нь ирлээ.

"Надад туслах зүйл байна уу?"

Сонхүн хар сорочкон цамцныхаа ханцуйг шуун, зүүсэн нүдний шилээ долоовор хуруугаараа дээшлүүлсээр хажууд минь ирж зогсоно. Ямар халуухан харагдаж байгааг нь та нар мэддэг ч болоосой...

"Байхгүй ээ... чи зүгээр л эмээ уугаад сууж бай"

Намайг ийн хэлэхэд Сонхүн дуулгавартай гэгч нь толгой дохин гал тогооны текний нөгөө талд байх сандал дээр суун намайг ажина.

Үнэнийг хэлэхэд би огт хоол хийж үзээгүй ээ. Будаа агшааж, өндөг ч шарж үзээгүй. Гэхдээ хоол хийдэг бичлэг үзэж байсан шүү. Хуучин нөхөртөө хоол хийж өгнө гэж боддог байсан юм л даа...

Намайг будаа агшааж, шөлөө гал дээр тавьж байх үед ч Сонхүн тасралтгүй камераар бичлэг хийж байлаа.

"Чи юу хийгээд байгаа юм бэ?"

"Чамайг бичиж байна... хөөх, Ким Жиа ч сахиусан тэнгэр шиг харагдаж байна шүү"гэсээр бичлэг хийж байсан камераа нүүрэнд минь нэг ойртуулж, нэг холдуулна.

Шөл буцлах зуур би Сонхүнаас камерийг нь булааж аваад, энэ удаа түүнийг бичлээ.

"Хөөх, Пак Сонхүн ч гэсэн царайлаг харагдаж байна шүү! Гэхдээ өнөөдөр яагаад хар сорочк өмссөн юм? Бас шил зүүдэггүй байж шил зүүчихсэн"

Миний асуултанд Сонхүн дээгүүр харан, хэнэггүйхэн "чамайг догдлуулмаар байсан юм" хэмээн инээд алдана.

Биднийг ийн ээлж ээлжээрээ нэгнээ бичиж байх зуур шөл аль хэдийнээ буцлаж, будаа ч агшчихсан байлаа. Хоолны ширээг төрсөн өдрийн ширээ болгон чимэглээд хамгийн сүүлд нь төрсөн өдрийн том бялууг ширээн дээр тавьна.

Contract Husband Where stories live. Discover now